x

Тэргүүн Шадар сайд Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хархорум хотын Захирагч Л.Халтар, Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат тэргүүтэй Захирагчийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хархорум хотын Захирагч Л.Халтар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын байр зүйн нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал зэрэг суурь судалгаа, баримт бичгүүдийг үе шаттайгаар боловсруулж, хэрэгжүүлээд байгааг онцоллоо.

Түүнчлэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай баримт бичгүүдийг батлуулсан гэв. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд хотын ойн зурвас байгуулах “Нэг сая мод тарих” ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган мод тарьж, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Хархорум хот нь түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжлийн шинэ төв болох стратегийн ач холбогдолтойг тэмдэглэж, цаашдын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх нэн яаралтай төсөл, арга хэмжээнүүдийг 2026 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

Тодруулбал, дараах төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо. Үүнд:

  • “Эртний Хархорум хотын туурийг сэргээх, битүү байгууламжтай ил музей байгуулах” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах,
  • “Хөдөө аж ахуйн кластер” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хархорум хотын олон улсын нисэх онгоцны буудал”-ын ТЭЗҮ, барилгажилтын төсөл, аэродромын ажлын зураг, төсөв боловсруулах.

Уулзалтын төгсгөлд талууд Хархорум хотын хөгжлийг урт хугацаанд тогтвортой, уялдаа холбоотой төлөвлөж, түүх, соёлын өвийг хамгаалсан, орчин үеийн хотын жишиг загварыг бий болгоход бүх түвшинд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан амиа алджээ 4 цаг 13 мин Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал 5 цаг 44 мин П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ 5 цаг 47 мин Олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багтай нэгдэв 6 цаг 11 мин Хятад хиймэл оюуны "сэтгэл хөдлөл"-ийг хянах журам боловсруулжээ 6 цаг 13 мин Хятад улс Япон руу экспортлох бараанд тавих хяналтаа чангатгав 6 цаг 15 мин Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна 6 цаг 19 мин Аялал жуулчлалын байгууллагуудад одны зэрэглэл тогтоох журам баталлаа 6 цаг 20 мин Засгийн газар "Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө"-г танилцууллаа 6 цаг 21 мин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 6 цаг 21 мин Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй 6 цаг 23 мин Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгууллаа 6 цаг 23 мин Засгийн газар Бортээгийн ордод хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулна 6 цаг 24 мин "Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 45 мин Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулав 8 цаг 45 мин Засгийн газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчилнэ 8 цаг 46 мин Улаанбаатарын томоохон төслүүдийн усны хэрэглээ, нөөцийн асуудлыг хэлэлцэв 8 цаг 47 мин Сонгинохайрхан дүүрэгт эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн судалгааг эхлүүллээ 8 цаг 48 мин Б.Цэнгэл: Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилна 8 цаг 58 мин Венесуэл АНУ-д 30-50 сая торх нефть нийлүүлнэ 10 цаг 11 мин
iИх уншсан
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго...
Top