x

Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт өчигдөр (2026.01.01) сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй сайн туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо.

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолд айл, өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл бүхий багц арга хэмжээг тусгасан. Энэ хүрээнд “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм. Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдэх эхлэлийг тавьжээ. Харин өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.

Г.Ууганжаргалын хувьд түлшинд дугаарлаж, тог тасарна гэж айлтгүй өнтэй дулаан өвөлжиж байгаагаа хэлээд, сар тутмын цахилгааны зардал эрс багассан, хэмнэлттэй төдийгүй ухаалаг сонголт гэдгийг уриалж байв. Яг энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхийг өнөөдрөөс нээгдэж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр энэ бол утааны эсрэг оруулж буй иргэдийн бодит хувь нэмэр гэдгийг тодотгож байв. Иргэнээ хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ санаачилгын хүрээнд хэрэглэгчийн бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд нийлүүлэх процессыг хялбаршуулж, 14 шат дамжлага бүхий журмыг цэгцэлж, нэг жилийн турш хүлээлгэдэг байсныг болиулжээ. Энэ жишгээр төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд олон талт боломжийг нээх замаар ирэх нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг УИХ-ын дарга дурдлаа.

Цаашид УИХ-ын дээрх тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангахын тулд иргэдэд хялбар, эдийн засгийн дарамтгүйгээр санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд олон улсын байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь гарчээ саяхан 2026 оны нэгдүгээр сарын 2-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 мин Цана, чаргаар гулгахдаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг сэрэмжлүүлэв 4 мин Дүүжин замын төслийн ган татлага Монголд ирлээ 5 мин Ерөнхий сайд иргэдийг цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалав 7 мин Завхан аймагт 150 гаруй хүн шинэ оны эхний нарыг уулын оргилоос угтжээ 8 мин “Монголд тавтай морил” нэвтрүүлэг дэлхий даяар цацаж эхэллээ 10 мин Монгол төрөө алдсаны хор уршиг 1 цаг 44 мин 2026 оны цэргийн бүртгэл орон даяар эхэллээ 1 цаг 51 мин Тайваньд цэргийн шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ Хятадад уриаллаа 1 цаг 53 мин Монголын ой тогтоолтын баг тамирчид дэлхийн чансааг тэргүүлж байна 1 цаг 54 мин “MongolZ” багийн дасгалжуулагч maaRaa, ахлагч bLitz нар HLTV Awards-ын финалд шалгарлаа 1 цаг 55 мин Говь-Алтай аймаг дэлхийн аварга сурагчаа 15 сая төгрөгөөр урамшууллаа 1 цаг 56 мин Ираны жагсаалын үеэр Коран судрыг шатаажээ 1 цаг 58 мин Үндэсний дээд лигт дэвших эрхийн өмнөх Бүх оддын тоглолт энэ сарын 4-ны ням гарагт болно 1 цаг 59 мин АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээлэл 2 цаг 2 мин Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 2 цаг 3 мин Гүйцэж түрүүлэхийг хориглосон нөхцөлд үйлдэл хийснээс 4 осол гарчээ 2 цаг 5 мин Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 суудалтай сургууль ашиглалтад орлоо 2 цаг 5 мин Баянзүрх дүүрэгт 1500 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо 2 цаг 6 мин
iИх уншсан
Оны “онцлох” нам Та урт наслах боломжтой болов Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя... Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн б... Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэл... Доктор Т.Зэвгээд Ардын багш цол хүртээв Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5... “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг у... УИХ-ын дарга иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга ... Монголд анх удаа робот мэс засал хийлээ Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаард... Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орл... Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчил... Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тух... Дональд Трамп, Владимир Зеленский нарын энхийн хэлэлцээ үр д... Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцох... Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна... Путиний өргөө рүү довтлохыг оролдсон гэх мэдэгдлийг В.Зеленс... НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа
Top