Улс төр

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлохоор нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд “ОНХС” гар утасны аппликейшн, “E-Mongolia” аппликейшн, мөн https://onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан санал өгөх боломжтой.
2025-04-30

“Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо
Америкийн Нэгдсэн Улсын “Юнайтэд Эйрлайнс” ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор байгуулжээ.
2025-04-30

Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг угтсан олон улсын хэмжээний арга хэмжээ байв.
2025-04-30

“Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-нд хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах тухай 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Үүний үр дүнд тус төвийн харьяа “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсан үйл ажиллагааг таслан зогсоож, нийслэлийн өмчлөлд буцаан авсан байна.
2025-04-30

Тайланд руу зорчих иргэдийн анхааралд
Тайландын Хаант Улсын Засгийн газраас ухаалаг аялал жуулчлалын бүсийн санаачилгын хүрээнд хилийн хяналт шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн албан хаагчдын ачааллыг бууруулах зорилгоор тавдугаар сарын нэгнээс эхлэн хилээр нэвтрэх цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болжээ.
2025-04-30

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ
Эрчим хүчний салбар, Нийгмийн даатгал болон Татварын орчны шинэчлэл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцэнэ.
2025-04-30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-30

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт, Эг, Сэлэнгийн бэлчир орчимд байрлах Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төслийн талбайд ажиллаж байна.
2025-04-29

Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтжээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд үргэлжлэх энэхүү төмөр зам 102.5 км урттай байх бөгөөд жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломжтой болох юм.
2025-04-29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнажээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байв.
2025-04-29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.29/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
2025-04-28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
2025-04-28

Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
2025-04-28

Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг болох Эрчим хүчний реформын хүрээнд "Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх" ажлыг эрчимжүүлж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэгээр нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-04-28

Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг "Монгол генералын өдөр" болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалтай. Энэ жилийн Монгол генералын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төрийн есөн хөлт цагаан тугнаа генералуудыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
2025-04-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эрхэмсэг ноён Ү Вон Шиг болон түүний төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг урьж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн Үндэсний Ассамблейн даргын айлчлалд УИХ онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
2025-04-28

Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ!
Айсан хүнд аргал хөдөлнө гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнийг айлгавал С.Баярцогт гарч ирдэг бололтой юм.
2025-04-28

Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа
Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Пёньяны армийн албан ёсны төлөөлөгчид анх удаа өөрсдийн цэргүүдийг Оросын талд байлдаанд оролцуулсан гэдгийг баталжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тэд удирдагч Ким Жон Уны тушаалаар Оросын Курск мужийг "бүрэн чөлөөлөх" ажиллагаанд оролцсон байна.
2025-04-28
