Улс төр

"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна"
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Байнгын хороо уг хуулийн төслийг “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн байна.
2025-04-23

Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн төсөл танилцуулагдсаныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ. Уг төсөлд Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилж, Экспорт, импортын банк болгон өөрчлөх эрх зүйн шинэ зохицуулалт тусгасан байна. Хуулийн төслийн эцсийн хувилбарыг ирэх долоо хоногт дахин хэлэлцэж, улмаар УИХ-д өргөн барих бэлтгэл хийгдэж байгаа ажээ.
2025-04-23

"Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна
Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалт энэ оны зургаадугаар сарын 12–16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болж, урьдчилсан судалгаагаар 60 орчим улсын 4000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэгдээд байна. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон JCI Монгол байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2017 онд мөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах үеэр 51 улсын 3600 төлөөлөл оролцож байв.
2025-04-23

Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар зэрэг дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэрийг гаргалаа.
2025-04-23

Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан
Цаана нь бусад сонголт байна. Түр хэлэлцээр байгуулснаар дахиад 350 гаруй хүнсний болоод хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ. Өргөн хэрэглээний бараан дээр хямдрал үүснэ.
2025-04-23

О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой
Казакстан, БНСУ манайд янжуур тамхи экспортолдог. БНСУ-аас импортолдог компани Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэлэлцээр батлагдвал гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх болно.
2025-04-23

Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна
Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. Төгрөг нуур, Ухаа худаг бүгд хамаарна.
2025-04-23

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх болсонтой холбогдуулан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүд болон Төв аймагт түр хугацаагаар цахилгаан хязгаарлах талаар мэдээллээ. Засварын ажлыг тоноглолоос бүрэн хүчдэлийг салгасны дараа эхлүүлдэг тул иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүлээцтэй, ойлголцтой хандахыг хүсэв.
2025-04-23

Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо
Дэлхийн эдийн засгийн форумыг (ДЭЗФ) үндэслэгч, олон улсын бодлого, бизнесийн салбарын нэр хүндтэй зүтгэлтэн Клаус Шваб даваа гарагт тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга болон гишүүний албан тушаалаасаа огцорч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Швабын энэхүү шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20-нд болсон ээлжит бус хурлаар хүлээн авсан байна.
2025-04-22

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго, үйл явцын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөр нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд ноолуурын салбарын боловсруулалт, үйлдвэрлэл, экспортын чадавхыг эрс нэмэгдүүлэх зорилготой.
2025-04-22

НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Тайландын Бангкок хотноо энэ сарын 21-25-нд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 81 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
2025-04-22

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна
2025 оны анхны хуралдаанаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д зохион байгууллаа. Дүрмийн 2.5-д заасны дагуу зохион байгуулагдсан уг хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар онол, практикийн үндэслэлтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
2025-04-22

Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив
Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” буюу NTT компани аянга цахилгааныг удирдах зориулалттай дрон бүтээж, дэлхийд анх удаа амжилттай туршсан талаар “Tomshardware” мэдээллээ. Энэхүү дэвшилтэт систем нь жил бүр байгаль, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулдаг аянгын цохилтоос хамгаалах зорилготой бөгөөд цахилгаан орны хэлбэлзлийг өдөөн аянгыг зориуд үүсгэж, түүнийг аюулгүй чиглэлд залж удирдах боломжийг бүрдүүлж байна.
2025-04-22

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, визийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2025-04-22

Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй
Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зарах, эсвэл буцаан татах шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.
2025-04-22

“Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл” буюу Economic Development Board-ийн дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 21-нд зохион байгуулагдав. Хуралдааны хүрээнд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал, Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн шинэчлэл, хувийн хэвшлийн санал зэргийг хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
2025-04-22

Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна
А.Амар, П.Гэндэн тэргүүтэй олон зуун эх орончдынхоо халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн тусгаар тогтнолын үнэ цэнээ ямар ард түмэн цээжиндээ баринтаглахгүй байх билээ. Амссан зовлон шиг гашуун юм үгүй шүү дээ. Тэгэхээр олон нийт энэ мэт хачирхалтай асуудлууд дээр эмзэг хандахаас аргагүй юм. Өнөөгийн энэ байдал хамгийн ээдрээтэй үе ч байж мэдэх…
2025-04-22

Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-22

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
2025-04-22

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.04.22/ зохион байгуулах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
2025-04-22
