x

Уул уурхайн салбарын ТӨК-иудын сахилга хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай энэ сарын 22-нд нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов. Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд тавих, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгахыг онцолж, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн “Оюу толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах, УИХ-ын тогтоолын дагуу Бор-тээгийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах, стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд суурилсан цахим системд бүрэн шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулахыг үүрэг болголоо.

Дээрх ажлыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, хугацаа заан, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 53 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 2 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 11 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 17 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 35 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 55 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 0 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 6 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 11 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 31 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 18 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 2 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 10 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 23 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 30 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 35 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top