, 2025 оны нэгдүгээр сарын 7Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 8 цагт эхэллээ.
Тус хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Их Монгол Улсын 820 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Мөн Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаарх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол, Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явц, Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан тухай мэдээллийг сонсоно.



