Улс төр

ОХУ руу зорчих иргэд шинэ журмын дагуу QR код авч хил нэвтрэнэ
Оросын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Казахстан зэрэг визийн шаардлагаас чөлөөлөгдсөн орны иргэдийг 2025 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн шинэ журамтайгаар улсын хилээр нэвтрүүлэх болсныг албан ёсоор мэдэгдлээ. Энэ өөрчлөлт нь ОХУ-д зорчих гэж буй иргэдэд хэд хэдэн чухал шаардлага, шинэчлэл дагуулж байна.
2025-06-05

Прокуроруудын бүс нутгийн хуралд цахим гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагааг уриалав
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд эхэллээ. “Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн хүрээнд болж буй энэхүү хуралд 25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож байна.
2025-06-05

Гитлерийн Атлантын хэрэмд цоорхой гаргах зорилготой “аварга галын дугуй” Панжандрумын түүх
Хоёрдугаар дайны үед Холбоотнууд Германы эзэлсэн Европ руу эргэн довтлохоор бэлтгэж байхдаа санаанд багтамгүй олон аргыг туршиж байжээ. Тэдгээрийн нэг нь — “Панжандрум” нэртэй, пуужингаар хөтлөгддөг аварга дугуй байв. Энэхүү машин нь их буу биш, танк биш, харин нэг тонн тэсрэх бодис тээвэрлэж, Германы Атлантын хэрэм-ийн бетонон хамгаалалтыг сэтлэх зорилготой “өөрөө явдаг тэсрэх төхөөрөмж” байлаа.
2025-06-05

УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны зургадугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт “Их хуралдай” танхимд эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
2025-06-05

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцлээ
Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, судлаач, хуульчид оролцож, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг зохицуулах хуулийн төслүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцов.
2025-06-04

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Агуйт ууланд боллоо
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 9-ний хөх луу өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь түүхэн Агуйт ууланд хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдлаа.
2025-06-04

Др. Чинюн Диао ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) Монгол дахь суурин төлөөлөгчөөр Др. Чинюн Диао томилогдон, 2025 оны тавдугаар сарын 28-наас үүрэгт ажилдаа орлоо.
2025-06-04

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хууль нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настанд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдүүлэхэд чиглэж байна.
2025-06-04

Монгол Улс AFACI санаачилгын Дэд даргалагч орноор томилогдлоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас санаачлан хэрэгжүүлж буй “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллааны санаачилга” (AFACI)-ын долоо дахь удаагийн Ерөнхий ассемблейн чуулганд Монгол Улсыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.
2025-06-04

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэтгэврийн шинэ тогтолцоо нэвтрүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
2025-06-04

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, зөвлөн туслах үйлчилгээг сайжруулахаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг илүү хялбар болгох зорилготой.
2025-06-04

ААН-ийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, бизнесийн татварын ачааллыг бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэхүү хуулийн төслийг бизнес эрхлэгчдийн саналыг тусган боловсруулсан бөгөөд татварын дарамтыг бууруулах, бизнесийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.
2025-06-04

НӨАТ-ын хуулийг шинэчилж, иргэдийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт тусгав
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ шинэчилсэн найруулгыг боловсруулсан гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байгаа юм.
2025-06-04

Хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэжээ. Энэ нь “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн дундаж давхаргыг бүрдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг дээшлүүлэх зорилттой уялдаж байгаа юм.
2025-06-04

Засгийн газрын хуралдаанаар 28 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Уг хуралдаанаар татвар, даатгал, хөдөлмөр, тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна ТЭЦ-3 дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврыг тусгайлан хэлэлцэх аж.
2025-06-04

Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар
Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээж. Дэлхийн 200 гаруй улсын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж төрийн нууцтай. Мөн эх орны эрх ашиг хэмээх чухаг зүйлтэй ард түмэн. Тэрхүү эрх ашгаас урвах явдлыг урвагч, бүр хатуухан хэлбэл эх орноосоо урвагч хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэл болчихож.
2025-06-04

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүдийн тов /2025.06.04/
Өнөөдөр Улсын Их Хурлын хүрээнд зургаан ажлын хэсэг хуралдаж, салбар бүрийн чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаанууд УИХ-ын даргын захирамжаар болон байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд уул уурхай, татвар, үйлдвэрлэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зэрэг олон талт асуудлыг хамарч байна.
2025-06-04

УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн өнөөдрийн хэлэлцүүлгийн тов /2025.06.04/
Өнөөдөр Улсын Их Хурлын хоёр хэлэлцүүлэг зэрэгцэн зохион байгуулагдана. Эхнийх нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байгаа бол хоёр дахь нь хаягдал үнс болон байгаль орчны нөлөөллийн талаарх салбар дундын асуудалд анхаарал хандуулж байна.
2025-06-04

АТГ: 669 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж, 377-г хянан шийдвэрлэлээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 669 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, тэдгээрээс 377 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Үлдсэн 292 нэр дэвшигчийн мэдүүлэг одоогоор хяналтын шатанд үргэлжилж байгаа тухай АТГ мэдээллээ.
2025-06-03

Монгол, Туркменистан хоёр улсын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх механизм бий болгохоор тохиролцсон. Энэ хэлэлцээрийг бататгаж, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.
2025-06-03
