x

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулав. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.  Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

 “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил,  сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Тухайлбал баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулах “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 170 га газарт хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ховдчууд мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэнд талархаж байлаа.  

Ховд аймгийн иргэн А.Ахмед: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнгөрсөн хоёр жилд нийт 120  сая төгрөгийн зээл авч газар тариалан эрхэлж байна. Хэн хүнгүй л энэ хөдөлгөөнийг дэмжиж, хамрагдчих юмсан гэсэн бодолтой байгааг хэлье. Гол нь банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагааны чиглэл таарахгүй гээд хүндрэл гарч байгаад анхаарна уу. Баруун бүсэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байна. Аймаг орон нутаг төсөв мөнгийг нь шийдээд Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энэ хүрээлэнг байгуулахад дэмжлэг үзүүлнэ үү.  

Ховд аймгийн иргэн Б.Сүхнаран: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн үр дүнгээ өгч байгаа. Өвчилсөн хойноо эмчлүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ёстой гэсэн бодолтой хүн олон болсон. Архины хатуулгийг жил бүр бууруулах, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх гээд олон бодлого, санаачилга монгол хүнийг эрүүл, идэвхтэй, урт  наслахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Мөст сумын ахмад багш Хүрэлийн Баатарбилэг, “Цаст-Алтай” сургуулийн зөвлөх багш Гончигийн Мөнхжаргал нарт Гавьяат багш, Жаргалант сумын “Хан-Хөхий” эмийн сангийн эрхлэгч, эм зүйч Манжилийн Ягаанд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 6 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 15 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 39 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 59 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 4 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 9 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 15 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 35 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 22 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 6 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 14 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 26 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 34 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 39 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 25 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 31 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 46 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top