Улс төр

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхээр УИХ-д суудалтай зарим намд зөвшилцөх бичиг илгээжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна.
2025-06-16

ОУВС-гийн төлөөлөгчид Эдийн засгийн байнгын хороотой уулзаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу Монгол Улсад ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-06-16

Монгол, Их Британи эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах замын зураглал байгууллаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааг илүү системтэй, тодорхой чиглэлтэй болгох анхны алхам болж байна.
2025-06-16

Санхүүгийн сахилга, онооны системийг нэвтрүүлэх шинэ хуулийн өөрчлөлт батлагдлаа
2025 оны хаврын чуулганаар УИХ Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан энэхүү хууль 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэн, зээлдэгч өөрийн зээлийн оноогоо удирдах, санхүүгийн сахилга хариуцлагаа бодитоор илэрхийлэх боломжтой шинэ систем рүү шилжиж буйг илтгэж байна.
2025-06-16

АН-ын бүлэг Ерөнхий сайдад эдийн засаг, төрийн хэмнэлтийн бодлогын шаардлага хүргүүлнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж дууссаны дараа мэдээлэл хийж, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван үндсэн чиглэл бүхий бодлогын шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ. АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалангийн хэлснээр эдийн засаг, төрийн хүнд суртал, авлигын нөхцөл
2025-06-16

Монголын Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын дэлхийн шагналыг хүртлээ
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн “Тогтвортой хөгжил–2030” хөтөлбөрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангаж, хэнийг ч орхигдуулахгүй хөгжлийн зарчимд тууштайгаар ажиллаж буйгаа дахин баталлаа. Үүний тод жишээ нь Татварын ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Жендэр сийл” төслийг амжилттай хэрэгжүүлж, жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангаж, Дэлхийн шагнал гардуулах ёслол–2025-т нэр бүхий анхны байгууллагын нэг боллоо.
2025-06-16

Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна
Нийслэлийн удирдлагууд 2024 онд Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, стандартын шаардлага хангахгүй болсон явган хүний замуудыг бүрэн шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү ажил нь хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг сайжруулах зорилготой бөгөөд энэ онд нийт 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр талбайн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар тохижуулж буйгаараа онцлогтой.
2025-06-16

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн өндөр ач холбогдолтой “Гашуунсухайт–Ганцмод” чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил зургаадугаар сарын 9-ний өдөр албан ёсоор эхэллээ. Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Боомтын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм.
2025-06-16

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстой. Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг онцлов.
2025-06-16

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.16/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-06-16

Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна
Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой. Тиймээс бид эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна. “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье. Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг УИХ-ын гишүүдээсээ эрхэмлэн хүсье.
2025-06-14

Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ
2025-2026 онд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх сумдын интернэтийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Суманд амьдардаг иргэд цахим хуваагдалд өртөхгүйгээр нийслэл хотод амьдарч байгаа мэт мэдээллийг авдаг байх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна.
2025-06-14

Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газрыг хамрах анхны жишиг “20 минутын хот” буюу Сэлбэ хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч тодорч, 4400 айлын орон сууц барих ажил албан ёсоор эхэллээ. Уг төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хотод ийм хэмжээний газар чөлөөлж, иж бүрэн хот төлөвлөх анхны тохиолдол болж байна.
2025-06-13

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.
2025-06-13

Г.Занданшатар Ерөнхий сайдын тамга гардан авлаа
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнөөдөр Засгийн газрын тамга гардан авснаар албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Энэ үеэр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө улс орны хөгжил дэвшлийн их үйл хэргийг залгамжлан авч явахад нь түүний багт амжилт хүсээд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай үргэлжлүүлэхийг онцлон хүслээ.
2025-06-13

Олон улсын валютын санд салбарын бодлого, шинэчлэлээ танилцууллаа
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.
2025-06-12

Г.Занданшатар: Яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна
Яамдын тоог цөөлөөд, нэр усыг нь солихоор дагаад баахан зардал гардаг. Тэрнээс илүүтэй зардал гаргадаг яамны статустай 59 үндэсний хороо, үндэсний зөвлөл байна. Чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардалтай хороодыг цомхотгох нь зардал, үр ашиггүй байдлыг хэмнэх бололцоо гэж бодож байна.
2025-06-12

Нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг дэмжжээ.
2025-06-12

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12:00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бага хурлын шийдвэрийн дагуу түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, зургаадугаар сарын 10-нд Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч уг саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулан хэлэлцүүлэх хуультай тул өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд нэр дэвшигчийг танилцууллаа.
2025-06-12

Г.Занданшатар: Ерөнхий сайдаар томилогдвол УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллана
Хамтарсан Засгийн газар богино хугацаанд сайн ажилласан, ажлууд нь үргэлжлэх ёстой. Би бусад намуудтай уулзаж ярилцаагүй. Ерөнхий сайдаар томилбол УИХ-д суудалтай намуудтай улсынхаа эрх ашгийн төлөө хамтарч ажиллана.
2025-06-12
