x

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Эл хэлэлцүүлгийг тус байнгын хороо болон УИХ-ын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс цувралаар явуулж буй. Тус хэлэлцүүлгийн эхнийх өнгөрсөн сарын 30-нд болж, ойн салбарын эрдэмтэн судлаачид, ойн чиглэлээр тогтвортой судалгаа хийж байгаа мэргэжлийн байгууллагууд, мод үржүүлэг, агро ой эрхлэгчдийг хамруулсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн хувьд тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг, 59 зүйлтэй. Үзэл баримтлалын хувьд ойг экосистем хэмээн тодорхойлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн заалтуудыг тусгаснаараа шинэлэг болохыг онцлов. УИХ-ын гишүүн А.Ундраа мөн үеэр хэлэхдээ, “Ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгаалах, нөхөн сэргээх тухай асуудал бол үндэсний стратегийн чухал ач холбогдолтой чиглэл. Тухайлбал, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн алсалсан сумдын иргэд ойнхоо эзэн болох, амьжиргаагаа авч явах тал дээр төрийн бодлогоор тэднийг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ техник технологийн дэвшлийг ашиглан, иргэдэд мэдлэг олгох, чадавхжуулах, нөхөрлөл хоршоодын дэмжихэд хуулийн төсөл чиглэх шаардлагатай”-г тэмдэглэлээ. Монголын ойн тогтвортой өв ТББ-ын тэргүүн З.Болдбаатарын хувьд “Ойн салбар бол нөхөн төлждөг салбар. Тиймээс ойгоо эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулбал улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. Гол нь хуулиа зөв гаргах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Ойн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа аж. Шинэчилсэн найруулгын төсөл нь ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал, эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн оролцоог уялдуулахад чиглэсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөж буй хууль ойн санг хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ой гэж ангилдаг байсан бол эл төсөлд "тусгай зориулалтын ой" гэсэн гурав дахь ангиллыг нэмж, генетик нөөц, судалгаа, сургалт, хот суурин газрын ногоон бүс буюу ой, түүх-соёлын ач холбогдолтой ойг тусгай дэглэмтэй болгон тусгажээ.

Түүнчлэн төсөлд улсын, аймаг/нийслэл, сум, эзэмшлийн ой, гэрээт менежмент гэсэн бүх түвшинд төлөвлөгөөтэй, уялдаатай, тайлагналтай байхаар системчилсэн байна. Зөвшөөрөл, гэрээ, ангилал, ашиглалт, нөхөн сэргээлт, нүүрстөрөгч, зөрчил, тайлан бүгдийг багтаасан олон нийтэд ил тод, цахим нэгдсэн систем болгон хөгжүүлнэ. Мөн экосистемийн үйлчилгээ, ойн эдийн засаг, био-эдийн засаг, нүүрстөрөгчийн шингээлт, нүүрстөрөгчийн нэгж, нүүрстөрөгчийн төсөл гэх мэт орчин үеийн зах зээл, уур амьсгалын бодлоготой уялдсан өөрчлөлтийг тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы агаарын тээврийн компаниуд түлшний нэмэгдэл хураамжаа өсгөнө 1 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө 1 цаг 46 мин Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ 1 цаг 47 мин "Apple" компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна 1 цаг 48 мин Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж 3 цаг 30 мин Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо 3 цаг 35 мин Улаанбаатар хотод үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах төсөл хэрэгжинэ 3 цаг 36 мин Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц танилцууллаа 3 цаг 44 мин Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн шонгуудыг угааж, засварлаж байна 3 цаг 47 мин Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэнд ял оноолоо 3 цаг 49 мин Монгол Улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авчээ 6 цаг 19 мин Ираны эсрэг цэргийн ажиллагааг 2-3 долоо хоногийн дотор дуусгах боломжтой гэв 6 цаг 22 мин Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжсэн Усны Компакт гэрээний төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 6 цаг 23 мин Парис хотноо COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцуулах уулзалт боллоо 6 цаг 23 мин Загасны үржлийн үе эхэлж, агнахыг хориглолоо 6 цаг 26 мин Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарлаа 6 цаг 27 мин Математикийн улсын олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна 6 цаг 29 мин "Алтан цом"-ын долоодугаар тойргийн сүүлийн барилдаанууд Баасан гарагт болно 6 цаг 30 мин Крымийн дээгүүр Ан-26 онгоц осолдож, 29 хүн амиа алдлаа 8 цаг 39 мин Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелжээ 8 цаг 42 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал та... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ
Top