x

УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д энэ сарын 22-24-нд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагааг өнөөдөр үзэж сонирхов. Бээжин нь дэлхийн роботын хэрэглээний тэргүүлэгч хот болох зорилтынхоо хүрээнд Дашин дүүргийн И-Жуан эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд олон улсад тэргүүлэх ухаалаг роботын үйлдвэрлэлийн загвар парк байгуулжээ.

Парк нь роботтой холбоотой бүх түвшний технологийн дэвшил, хэрэглээний орчинд зориулсан загвар, туршилтын чиглэлийг төвлөрүүлж, роботын үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлж, чухал эд ангиуд болон үйлдвэрлэлийн гинжин холбоог бий болгосон байна.

Одоогоор тус паркт хүн хэлбэрийн, эмнэлгийн, тусгай зориулалтын робот, роботын эд анги зэрэг салбарын 100 гаруй компани төвлөрөөд байгаа аж. Тус парк дотоодын зах зээлд худалдаалах бүтээгдэхүүнээ хятад хэлний горимоор, экспортын бүтээгдэхүүнээ хятад болон англи хэлний горимоор үйлдвэрлэдэг байна.

Тус паркийн Бээжингийн анхны роботын үзүүлэнгийн төвд дэлхийн анхны биежсэн ухаалаг роботын 4S дэлгүүр болох “Роботын ертөнц”, Хятадын анхны роботын сэдэвтэй орчин үеийн ресторан болох “Роботын гал зуух”, Үндэсний роботын шалгалт, үнэлгээний төв, роботын үйлдвэрлэлийн инкубатор, роботын хоёрдогч хөгжүүлэгчдийн нийгэмлэг зэрэг нийслэл болон улсын хэмжээний аж үйлдвэрийн инновацын платформ нэгдсэн байна. Ингэснээр Бээжингийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих гол төв болжээ.

Улмаар парк нь Бээжингийн роботын үйлдвэрлэлийн хүчийг олон улсад танилцуулах чухал цонх болж, биежсэн ухаалаг технологийн судалгаа, хөгжүүлэлтээс хэрэглээнд нэвтрүүлэх бүх процессыг үзүүлж, олон улсын хамтын ажиллагаа, технологи солилцоог дэмжих үр дүнтэй индэр болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 40 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 44 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 1 цаг 25 мин Цагаан ордны талбайд Христофор Колумбын хөшөөг байрлуулжээ 1 цаг 29 мин Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй 1 цаг 32 мин Орхон аймгийн 50 жилийн ойг угтан нийтийн эзэмшлийн талбай дахь бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ 1 цаг 37 мин Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ 1 цаг 38 мин АНУ Ираны нефтийн хоригийг түр хугацаанд сулрууллаа 1 цаг 42 мин ГССҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 1 цаг 50 мин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо 2 цаг 37 мин Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 56 мин Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 59 мин Литва улсад Дитер Болены концертыг цуцалжээ 3 цаг 1 мин Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаая 3 цаг 1 мин Баянгол дүүргийн төв болон ахмадын эмнэлгийг хэсэгчлэн засварлалаа 3 цаг 4 мин Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? 3 цаг 5 мин Монголын говиос Цэрдийн галавын бичил хөхтөний ховор олдвор илрэв 4 цаг 6 мин Сэлэнгэ аймагт хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авч байна 4 цаг 8 мин АНУ-ын сүрдүүлгийн дараа Иран хатуу мэдэгдэл хийв 5 цаг 24 мин Дэлхийн болон Монголын цаг уурын өдөр тохиож байна 5 цаг 29 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top