x

Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна

Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй учраас Оюу толгой үйлдвэр усыг хариуцлагатай, ариг гамтай ашиглах ёстойг ухамсарладаг. Бид сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглалтын түвшинг тасралтгүй 80 хувиас дээш хадгалж, дэлхийн уул уурхайн шилдэг туршлагын нэг болоод байна.

2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ус дахин ашиглалтын түвшин 86.7%-д хүрч, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Оюу толгой үйлдвэр усыг баяжуулах үйлдвэр, дулааны станцын хөргөлт, тоос дарах, зам барилга, ногоон байгууламж зэрэг олон зориулалтаар дахин ашигладаг.

Мөн орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. Бид уурхайн усны хэрэгцээгээ малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна.

2026 оны Дэлхийн усны өдөр “Ус ба жендэр” сэдвийн дор тохиож байгаа билээ. Цэвэр ус, ариун цэврийн байгууламж нь хүн бүрийн суурь эрх бөгөөд тэгш хүртээмжтэй байх нь жендэрийн тэгш байдлын чухал нөхцөл юм. Ус хүрэлцээтэй, найдвартай орчинд хүмүүсийн амьдралын чанар сайжирч, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжууд тэлдэг. Иймээс Оюу толгой орон нутгийн иргэдийн усны хүртээмжийг сайжруулахад бодит хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбал, 13,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан. Мөн бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж, сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Цаашид усыг ууршилтаас хамгаалж, газрын дор хуримтлуулах “Газрын доорх усыг арвижуулах туршилтын” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн мэдлэг чадварыг дэмжих хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр гидрогеологи (газрын доорх усны судалгаа) чиглэлээр суралцаж буй дөрвөн оюутанд сургалтын иж бүрэн тэтгэлэг олгосон юм.

Оюу толгой үйлдвэр усны хариуцлагатай хэрэглээгээг эрхэмлэж, орон нутгийн иргэдтэй хамтран тогтвортой ирээдүйг бүтээхийг зорьж байна.

Дэлхийн ур чадварын байгууллага Оюу толгой үйлдвэрт “Хүндэт гэрчилгээ” гардууллаа

“Монгол ур чадвар 2026 ” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр

Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний хэрэгцээг хангахад инженерүүдээс гадна засварчин, гагнуурчин, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч зэрэг техникийн ур чадвартай мэргэжилтнүүд онцгой үүрэгтэй байдаг. Оюу толгой үйлдвэр эдгээр мэргэжлээр иргэд, оюутан залуусыг сургах, чадавхжуулах, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Энэ хүрээнд Дэлхийн ур чадварын байгууллагаас Оюу толгой үйлдвэрийн мэргэжлийн ур чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, “Хүндэт гэрчилгээ” (Certificate of Merit) олголоо.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн ур чадварын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулдаг “Монгол ур чадвар” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр энэхүү гэрчилгээг гардуулсан юм. “Монгол ур чадвар” уралдаан нь мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцаж буй залуучуудын ур чадварыг дээшлүүлж, харилцан суралцах боломжийг өргөжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.

Оюу толгой үйлдвэр 2015 оноос хойш Монголын шигшээ багийг Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрөлд оролцоход мэргэжлийн болоод санхүүгийн дэмжлэг тууштай үзүүлж ирсэн. Үүний үр дүнд Монголын оролцогчид олон улсын түвшинд амжилттай өрсөлдөж, 2017, 2019, 2024 онд тус тус гагнуурын төрөлд тусгай байрын шагнал хүртэн, ур чадвараа таниулсан юм.

Ханбогдчууд ноосоор нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй бордоо үйлдвэрлэнэ

“Ноосон бордоо бэлтгэх” төслийн нээлтийн үеэр

Оюу толгой үйлдвэрийн санхүүжилтээр, Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу тус суманд “Ноосон бордоо бэлтгэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийг “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь малчдын оролцоонд түшиглэн өмнө нь ихэвчлэн ашиглагдахгүй үлддэг эсвэл хямд үнээр зарагддаг байсан ноосыг цуглуулж, боловсруулан, бордоо болгон ашиглах замаар үнэ цэн шингээж, орлогын эх үүсвэр болгон хувиргах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, ноосыг хаягдал биш, ашиг авчрах бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Ингэснээр байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн бордоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Мөн Оюу толгой үйлдвэрийн санхүүжилтээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг сайжруулах зорилготой “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ.

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн тухай:  

2015 онд байгуулагдсан тус зөвлөл нь орон нутгийн захиргаа, малчид, Оюу толгой үйлдвэр тус бүрээс ижил тооны гишүүдээс бүрдсэн, шийдвэр гаргах механизм юм. Гурван талт зөвлөлийн оролцогч талууд 2017 онд Малчдын гомдол барагдуулах чиглэлээр хоёр багц гэрээ байгуулсан  юм. Эдгээр гэрээний хүрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн гол зэрэг нийт зургаан дэд чиглэлд хамаарах 64 асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон. Уг асуудлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Оюу толгой үйлдвэр бүрэн хариуцах бөгөөд орон нутаг, малчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд чиглэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 42 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 51 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 51 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 55 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 4 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 9 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 45 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 57 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 58 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 3 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 7 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 9 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 32 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 3 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 7 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 9 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 10 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 15 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба...
Top