
Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв
Оросын арми сүүлийн хоёр жил, хагасын хугацаанд Украины нутаг дэвсгэрт олон мянган пуужин, дроноор довтолж, хэдэн мянган энгийн иргэний амийг хөнөөж, эрчим хүчний болон иргэний дэд бүтцүүдийг сүйтгэсэн. Харин Оросын томоохон хотууд дайны гамшгаас хол байсан юм.
2024-09-11

Израилийн зэвсэгт хүчин Сирид цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан гэж Сирийн төрийн хэвлэл мэдээллээ
Даваа гарагийн өглөө Израилийн зэвсэгт хүчин Сирид цохилт өгсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 14 болж, 40 гаруй хүн шархадлаа гэж Сирийн төрийн хэвлэл мэдээллээ.
2024-09-11

Барьцаалагдсан хүмүүсийг ХАМАС-ынхан туннелд хүрэхээс өмнөх шөнө устгасан гэж Израиль мэдэгдэв
ХАМАС бүлэглэл Газад саяхан олдсон барьцааны зургаан хүнийг Израилийн цэргүүд хоригдож байсан хонгилд хүрэхийн өмнөх шөнө цаазалсан гэж засгийн газрын албаны хүмүүс мягмар гарагийн орой мэдэгдэв.
2024-09-11

Хятадын ХБХ 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасчээ
Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.
2024-09-11

Христо Стоичков ФИФА-д ажиллахын тулд ЦСКА-гийн хувьцаагаа бэлэглэжээ
“Алтан бөмбөг” шагналыг 1994 онд хүртсэн Болгарын нэрт хөлбөмбөгчин Христо Стоичков ФИФА-д ажиллах явцдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн эзэмшилд буй Софи хотын ЦСКА клубийн хувьцаагаа клубийн эзэнд бэлэглэжээ.
2024-09-11

Б.Бадрал сонирхогчдын сумогийн ДАШТ-д гурав дахиа түрүүллээ
Б.Бадрал нь 2018 онд Тайваньд, 2019 онд Японы Осака хотод болсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж алтан медаль хүртсэн, энэ жил гурав дахиа түрүүлж, ДАШТ-ын гурван алттай Монголын анхны тамирчин боллоо.
2024-09-11

ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 130 гаруй иргэн, ААН оролцож байна
Үзэсгэлэн худалдааны үеэр сум бүрийн ашиг шим, үүлдэр угсаа сайтай малын үзэсгэлэн худалдааг ч олон нийтэд хүргэж байна. Дорноговийн нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байсан тул тариа ногооны болц өмнөх жилийнхээс илүү байна.
2024-09-11

О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш том алдаа
Хууль зүйн сайд байсан хүнтэй хууль, шүүх яриад яахав, надаас илүү мэдэх хүн. Харин хулгайч байвал нэрээр нь хэлээд, бусдаас нь уучлал гуйх хэрэгтэй. Хүн гүтгэх, доромжох чинь эрүүгийн ялтай...
2024-09-11

Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний замын ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажил үргэлжилж байна.
2024-09-11

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө 20-22 хэм дулаан.
2024-09-11

Шангри Ла төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг шинэчилнэ
СБД-ийн I хороо, Элчингийн гудамж буюу Шангри Ла төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг 13-ны өдрийн 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2024-09-11

Угандагийн тамирчныг хөнөөсөн хуучин хамтрагч нь өөрөө түлэгдэж нас баржээ
Диксон Ндиема долоо хоног гаруйн өмнө сүмээс буцаж ирэхэд нь марафон гүйгчийг отолтонд өртөж, бензин асгаж, шатаасан байна.
Нутгийн удирдлагуудын хэлснээр тэд Кени улсын баруун хойд хэсэгт орших Чептэгейгийн амьдарч, бэлтгэл сургуулилт хийж байсан жижиг газар нутгаас болж хоорондоо зөрчилдөж байсан.
2024-09-10

Apple сонсголын аппараттай AirPods-ыг худалдаалж эхэлнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 1.5 тэрбум орчим хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байна.
2024-09-10

АНУ, Хятадын цэргийн командлагч нар сүүлийн жилүүдэд анх удаа утсаар ярьж байна
Хоёр их гүрэн мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд цэргийн харилцаагаа сэргээхийг оролдож байх үед төлөвлөгөөг мэддэг АНУ-ын гурван албан тушаалтны хэлснээр, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын дээд командлагч Даваа гарагийн орой Хятадын цэргийн командлагчтай ярилцсан байна.
2024-09-10

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгээ нэмэгдүүлэхээ амлалаа
Ким Хойд Солонгос байгуулагдсаны ойн үеэр хэлсэн үгэндээ тус улс бүс нутагтаа АНУ тэргүүтэй цөмийн зэвсгийн хүчинд суурилсан цэргийн эвсэл гэж үзэж буй “ноцтой заналхийлэлтэй” нүүр тулж байна гэжээ.
2024-09-10

SpaceX анхны иргэний сансрын хувийн нислэгээ эхлүүллээ
Polaris Dawn гэгддэг уг нислэг Флорида дахь НАСА-гийн Кеннеди сансрын төвд байрлах 39А хөөргөх цогцолбороос өглөөний 5:24 цагт хөөрөв.
2024-09-10

Нийслэлийн бондын хөрөнгөөр Нүхтийн ам руу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай зам тавьж байна
Энэ жил нийслэл Улаанбаатар хот 500 тэрбум төрөгийн бонд гаргасан. Бондын хөрөнгөөс авто замын салбарт 65 төсөл хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээлжээ.
2024-09-10

"Чулуун хашлага бетоноос 2-3 дахин үнэтэй, 20-30 жилийн настай"
"Нэг хашлагыг 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн, нийт 30 хувийн татвар нэмэгддэг. Ажлаа хугацаанд нь гүйцэтгэхийн тулд автомашинаар тээвэрлэдэг, тээврийн зардал 25,000 төгрөг болдог. Нэг хашлагын үнэ 100,000 гаруй мянган төгрөг болдог" гэв.
2024-09-10

Б.Баасандорж: Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгана
Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан тул иргэд саналаа өгөх боломж нээлттэй.
2024-09-10

Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ замаар энэ сараас зорчуулна
"Гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замынх 2023 оны наймдугаар сард эхэлсэн ч дулаан, эрчим хүчний шугамыг өөрчлөх зэрэг томоохон ажлууд хийгдэхэд хугацаа орлоо. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэв.
2024-09-10
