x

УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.

Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж тусгажээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 13 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 14 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 15 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 20 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 21 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 22 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 23 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 25 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 35 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 37 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 39 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 41 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 42 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 43 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 46 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 46 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 24 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 25 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 27 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top