x

Христо Стоичков ФИФА-д ажиллахын тулд ЦСКА-гийн хувьцаагаа бэлэглэжээ

“Алтан бөмбөг” шагналыг 1994 онд хүртсэн Болгарын нэрт хөлбөмбөгчин Христо Стоичков ФИФА-д ажиллах явцдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн эзэмшилд буй Софи хотын ЦСКА клубийн хувьцаагаа клубийн эзэнд бэлэглэжээ.

“ФИФА-гийн Дорнод Европ дахь төслүүдийг хариуцан ажиллана уу гэсэн урилгыг Жанни Инфантиногоос хүлээн авлаа. ФИФА бол бидний хайртай хөл бөмбөгийн спортын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байгууллага. Энд бүх зүйл илт тод, шударга байх учиртай” хэмээн Стоичков Фэйсбүүк нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байв.

ФИФА-д ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн хувьцааг ЦСКА-гийн одоогийн эзэнд бэлэглэхээр шийдвэрлэснээ тэрбээр дурдаад “ФИФА-гийн дүрэм журмыг би биелүүлэх ёстой, гэхдээ намайг их хөл бөмбөгт оруулсан хайртай клубтэйгээ үргэлж холбоотой байж, чадах бүхнээрээ туслах болно” гэж Стоичков амлажээ.

 

Өдгөө 58 настай Стоичков ЦСКА багт 1984-1990 онд тоглож байхдаа Болгарын аваргаар 3 удаа, Болгарын цомын аваргаар 4 удаа шалгарч байсан юм. 1991 онд “Барселона”-д шилжин ирж тоглосон тэрбээр Испанийн аварга ба цомын аваргаар тус бүр 4 удаа шалгарч байв. Мөн УЕФА-гийн Супер цомыг 2 удаа хүртэж, Европын аваргуудын цомын ба Цомтой багуудын цомын тэмцээнүүдэд тус бүр 1 удаа түрүүлжээ.

 

Тэрбээр Италийн “Парма”, Саудын Арабын “Аль-Наср”, Японы “Кашива Рейсол”, АНУ-ын “Чикаго Файр”, “Ди Си Юнайтед” багуудад тоглож байгаад 2003 онд тамирчны замналаа дуусгажээ.

 

 

Х.Стоичков 1987-1999 онд Болгарын шигшээд тоглох хугацаандаа 87 тоглолтод оролцож, 37 гоол оруулсан байна. Түүний амжилтын оргил нь 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ний үеэр тохиосон бөгөөд Болгарын шигшээ хагас шигшээд шалгарч, тэрбээр 6 гоол оруулснаар Оросын хөлбөмбөгчин Олег Саленкогийн хамтаар шилдэг довтлогчоор шалгарч байлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 6 цаг 21 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 7 цаг 28 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 7 цаг 47 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 7 цаг 48 мин Сэрэмжлүүлэг 7 цаг 50 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 7 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 7 цаг 53 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 7 цаг 55 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 7 цаг 56 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 8 цаг 56 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 9 цаг 0 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 9 цаг 6 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 9 цаг 16 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 9 цаг 16 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 9 цаг 20 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 11 цаг 41 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 11 цаг 57 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 12 цаг 42 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 12 цаг 46 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 13 цаг 1 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top