x

Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв

Мягмар гаригийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халдсан нь урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон, бусад найман мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлсэн байна.

21 сая гаруй хүн оршин суудаг Москва хот болон Москва муж нь ОХУ-ын хүн ам хамгийн нягт төвлөрсөн бүс нутаг юм. Халдлагын үеэр дронууд  Раменское дүүргийн орон сууцнуудыг мөргөж, гал түймэр гарсны улмаас 46 настай нэг эмэгтэй амь үрэгдэж, гурван хүн шархадсаныг Москва мужийн захирагч Андрей Воробёв мэдээлжээ.

Москва мужийн Раменское дүүрэг Кремлийн ордноос зүүн өмнө зүгт 50 км зайд оршдог. Халдлагын үеэр Москва хотын дөрвөн нисэх буудлын гурав нь зургаагаас дээш цагаар хаагдаж, 50 орчим нислэгийг өөр буудлууд руу буцаажээ.

"Дроны энэхүү халдлага нь Украины эрх баригчдын үнэн дүр төрхийг харууллаа" хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

“Орон сууцны хороололд шөнийн цагаар довтлох нь цэрэг дайны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Киевийн дэглэм мөн чанараа харуулсаар байна. Тэд бол манай дайсан. Тиймээс бид өөрсдийгөө ийм үйлдлээс хамгаалахын тулд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр мэдэгджээ.

Мягмар гаригийн шөнө Оросын тал бас Киев хот руу 46 дроноор довтолсны 38-ыг нь устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Украины талаас ОХУ-ын найман мужийн нутагт дроноор довтолсноос Брянск муж хамгийн олон буюу 70 гаруй нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ.

Оросын арми сүүлийн хоёр жил, хагасын хугацаанд Украины нутаг дэвсгэрт олон мянган пуужин, дроноор довтолж, хэдэн мянган энгийн иргэний амийг хөнөөж, эрчим хүчний болон иргэний дэд бүтцүүдийг сүйтгэсэн. Харин Оросын томоохон хотууд дайны гамшгаас хол байсан юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өмхий украйнууд үхэж дуусаасай!
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 17 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 19 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 22 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 24 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 25 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 8 цаг 55 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 8 цаг 56 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 8 цаг 57 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 1 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 17 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 43 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 0 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 45 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 18 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 20 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 23 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 25 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 0 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top