x

"Чулуун хашлага бетоноос 2-3 дахин үнэтэй, 20-30 жилийн настай"

Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос өнөөдөр "Бродюрын мафи" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

-"Сүүлийн үед хашлаганы мафийнхан зүгээр явж байсан бидний талаар буруу зөрүү мэдээлэл гаргаж байгаа. Мөрөөрөө явж байгаад улстөрчдийн тоглоом болмооргүй байна. Жишээлбэл хашлаганы үнийг иргэдэд буруугаар ойлгуулдаг. Чулуун хашлагыг урдаас захиалж авчирдаг цөөн хэдэн компани бий. Өмнө нь хийсэн бетон хашлага шаардлага хангахгүй, богино настай байна.

Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болж байгаа чулуун хашлагатай. Өнгөрсөн хугацаанд эдгээр чулуун хашлагын нэгийг ч солиогүй. Бетон хашлагаас 2-3 дахин үнэтэй чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн настай ажил болно.

Замын компаниуд зураг төсөлд орсон чулуун хашлагаа урдаас авчраад хийх гэхээр улстөрчдийн тоглоомд ороод байгаа нь харамсалтай. Замчид бол улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг баялаг болгодог салбарт ажилладаг хүмүүс. 

Чулуун хашлагын зөвхөн хилээр орж ирж буй үнэ дунджаар 34,000 төгрөг байдаг. Гэтэл нийгмийн сүлжээнд нэг нөхөр 12,000 төгрөгийн үнэтэй байна гэж бичсэн байсан. Хаана ийм үнэтэй байгааг нь лавлаж асуух хэрэгтэй.

Зургийг МРА агентлаг

Нэг хашлагын жингээс нь хамаараад ойролцоогоор 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн гаалийн баримт нь бий. Манай улсад чулуу оруулж ирэхэд хууль хэрэгждэг. Энэ хуульд зааснаар чулуун хашлага оруулж ирэхэд гаалийн татвар нь 20 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь гээд нийт 30 хувийн татвар нэмэгддэг. Ингээд нэг хашлагад ойролцоогоор 29,900 төгрөгийн татвар төлдөг гэсэн үг.

Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэр нэг машинд таван сая төгрөг байдаг. Авто машин тээврийн жинг 27 тонн гэж хязгаарладаг гэж тооцвол нэг хашлагын тээврийн зардал 25,000 төгрөг болдог. Зарим хүмүүс галт тэргээр зөөдөг гэж ярьдаг ч тэр нь бидэнд олдоггүй. Ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд авто машинаар тээвэрлэдэг. Ингээд зардал нэмэгдсээр нэг хашлагын үнэ 100,000 гаруй мянган төгрөг болдог.

Авто замыг дунджаар 10 жил болж байж шинэчлэх шаардлагатай байдаг. Нийслэлийн замын ихэнх нь даац нь хэтэрч, эвдрэлтэй байдаг. Энэ замуудыг шинэчлэхийн тулд хашлагаа заавал солих ёстой. Сүүлийн үед зам дээр элдэв бодис цацаад өмнө нь хийсэн бетонон хашлага хоёроос гурван жил болоод элэгдэж муудаж байна. Нэгэнт ингэж элэгдэж байгаа зүйлийг арчилж солихдоо чулуун хашлага хийвэл манай улсад хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 15 цаг 55 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 16 цаг 44 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 16 цаг 52 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 16 цаг 53 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 16 цаг 54 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 16 цаг 56 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 18 цаг 31 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 18 цаг 35 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 18 цаг 36 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 18 цаг 38 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 18 цаг 39 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 20 цаг 13 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 20 цаг 36 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 20 цаг 43 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 20 цаг 49 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 20 цаг 52 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 21 цаг 31 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 21 цаг 56 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 22 цаг 18 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 22 цаг 20 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top