x

Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу?

Б.Баярбаатар бол намын үзэл суртлаар хүмүүжсэн гэх үү, дотоод хяналтаар мэргэшсэн гэх үү ийм л хүн. Эндээс юу хэлэх гэж байна гэхээр До яамны үзэл суртлын хэлмэгдүүлэлтийн дараагийн үе гараад ирсэн юм биш биз.

Нэгийг нөгөөгөөр хянуулдаг, эхнэр нөхрийг хүртэл бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгүүлж чадаж байсан их хэлмэгдүүлэлтийн үе ч бодогдох шиг. Нөгөөтэйгүүр МАН өмнө нь хэзээ ч ингэж талцаж, намын зовлон төрийн зовлон болтлоо турагшиж байгаагүй. Намын үзэл суртлын хүрээнд хов зөөгсөд олширч, нэгийг нөгөөгөөр намнуулж, хянуулж мэдээлэл авдаг. Үүнийгээ хэлмэгдүүлэлтэд ашигладаг процесс юм.

Б.Баярбаатар намын ёс зүйн хорооны дарга байхдаа хууль шүүхийн байгууллага гэм буруутайг тогтоогоогүй байхад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ш.Раднаасэд нарыг ёс зүйн хариуцлага гэж намаасаа “яллаж” байв. Одоо тэгвэл парламентад орж ирээд улс төрийн зорилгоор намынхаа гишүүдийг УИХ-ын танхимаас нэгээр нөгөөг нь намнуулж, олны өмнө гэм буруутайгаар нь яллаж сууна. Ил харагдах нь энэ боловч улс төрийн зорилгоор харвал өөр олон үйл явдлыг хэлж болохоор байна.

Ер нь ёс зүй “малгайдаа” эрддэг гэмээр хэлмэгдүүлэлтийн шинжтэй шийдвэр тогтоолыг МАН-д байхдаа үйлдээд сурчихсан л хүн. Эндээс намын талцалд гол нөлөөтэй хүн байж болох талтай. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн гэх асуудал ярьж, албан тоот үйлдэж намынхан дотроо хэрүүлийн алим талласан.

Ёс зүй гэх малгайн дор До яамны төлөөлөгч шиг намынхан дотроо хэлмэгдүүлэлтийн бараан сүүдрийг татсан хүн нь Б.Баярбаатар юм биш биз ээ. Шинэ голдуу, жагсаалтын хэдэн гишүүд дунд сүргийн манлай гэдэг шиг улс төр хийж, өнөөгийн эцэс төгсгөлгүй МАН-ынхны хийгээд парламент дахь маргааныг хөтөлчихөөгүй байгаа.

Э.Түвшин /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 7 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 31 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 37 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 44 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 47 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 1 цаг 25 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 1 цаг 50 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 2 цаг 13 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 2 цаг 15 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 2 цаг 16 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 2 цаг 17 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 2 цаг 26 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 2 цаг 27 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 28 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 3 цаг 35 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 3 цаг 46 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 3 цаг 53 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 4 цаг 1 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 4 цаг 24 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 4 цаг 24 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top