x

МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай

Швейк бол дайн дажин, зовлон нажид дунд ч хүн чанараа гээгээгүй эгэл жирийн, уужим сэтгэлт, өөдрөг эр. Швейк өнөөгийн ертөнцөд галзуугийн дүрээр амьд үлдсэн жирийн хүний мэргэн ухаан билээ. Швейк логикоороо улстөрчийн хоёр нүүр, айдас, хуурамч эх оронч үзлийг егөөддөг. Түүний “Юм яаж ч муудсан сайжрах тал руу явдаг” гэдэг үг Монгол төрийн “Хар хайрцагны бодлого”-ыг хавьтуулахгүй. Ярослав Хашекийн Эрэлхэг цэрэг Швейкийн хэдэн өгүүлбэртэй өнөөдрийн амьдралаа чацуулаад үзвэл ямар вэ? 

Хүмүүжил сайтай хүн бүхнийг уншиж болно

Эрэлхэг цэрэг Швейк

Галзуугийн газар чинь парламент шиг хэн юу санаандаа орсныг л залж байдаг юм байна36.

Үндсэн хуулийн цэцээс Х.Булгантуяа хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гартал УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Х.Булгантуяа дарга бол тэр хурлыг л удирдсан. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа” гэж. Цэцийн дээр хөх тэнгэр, хөх тэнгэрийн дээр П.Сайнзориг байсан аж. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Х.Булгантуяаг заавал УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж бодож” яваа гэнэ. УИХ-ын сонгуулийн хуульд хүйсийн квот оруулж эмэгтэйчүүдийн тоог нэмсэн болохоос хүйс харж ялаас мултлах тухай огт яриагүй билээ. Монголын төрийг сүүлийн 10 жил халаагүй барьсан МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүн Х.Баасанжаргал “Улс орон ийм байдалд орсон нь сөрөг хүчнээ хийж чадаагүй АН-ын буруу...” гэдгийг зарлалаа. МАН-ын даргын сонгуулиас эхтэй хагарлыг Эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулж, бас нэмээд УИХ дахь Бүлгийн даргаа солиод ч МАН эвлэрэхгүй байгаа нь явж явж хүний буруу болж таарав. 

Миний бодоход юм бүхнийг шударгаар авч үзэх ёстой. Хүн болгон эндүүрч болно. Ер нь ямар нэг юмны тухай удаан бодоод байх юм бол заавал эндүүрнэ32.

Өнгөрсөн долоо хоногт (2025.09.03-2025.09.09) удахгүй Засгийн газрын ордонд хөргөө өлгүүлэх заяанд төрсөн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урьд хэлсэн ярьсан бүхэн худал байсныг илрүүлэхэд зориулагдав. Түрүүхэндээ, АТГ Л.Оюун-Эрдэнийн хүү Херо энтертаймэнтийн хувьцааны ногдол ашгаараа эхнэртээ Приусын үнэтэй цүнх авч өгснийг тогтоосон гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт мань эр “Миний хүү тэр цүнхийг авч өгөөгүй” гэв. Соёлын сайд асан Ч.Номин “Энэ бол ор үндэснүй худал мэдээлэл. Ямар нэгэн санхүү намайг сайд байх үед хугацаанд гараагүй” гэж хэлээд эргэхэд өөрийнх нь гарын үсэгтэй “Монгол хаан” жүжигт санхүүгийн дэмжлэг үзүүлэх 2024.01.30 өдрийн 24/1 тогтоолынх нь хуулбарыг бид харцгаасан. Төрийн өмчийн “Тавантолгой” компанийн БЭТ асан П.Сайнзориг “Төрийн өмчит компанид БЭТ томилох тухай хуулийг хүчингүй болгох” хуулийн төсөл санаачилсан. ҮХЦ-ийн дүгнэлтэд дүгнэлт хийдэг гишүүний санаачилга ултай л байж таарна.

Маргааш ов мэхгүй бол бас ч болохгүй, хүн болгон нэг нэгнийхээ сайн сайхны төлөө санаа тавиад байдаг болбол бүр ч хурдан зодоон гарах вий гэв35.

Л.Оюун-Эрдэнийг огцормогц багш нар цалингаа 3.5 сая төрөгт хүргэх шаардлага тавьж, удалгүй МАН-ын хагарлаар цэгцэрч Сүхийн талбайд бууриа зассан. Засгийн газар багш нартай “хэл амаа ололцох” маяг орлоо. Тэгмэгц эмч нар энэ долоо хоногоос ажил хаяхаа зарлав. Шааардлага нь цалингаа мөн л цалингаа 3.5 сая болгох, салбарынхаа төсвийг нэмүүлэх гэдэг “хөөрхөн” ялгаатай. Цалингийн энэ хязгаарыг бондын мөнгөөр ТҮК-ийнхний цалинг нэмсэн Х.Нямбаатар тогтоосон. Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангаар түрүүлэн чуулганы танхимд заларсан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмүүлэх шаардлага тавилаа. Уран сэтгэмж дүүрэн жагсаалынх нь өртөг уур хүрмээр өндөр санагдсан.  

Зуушны газар улс төрийн бодлогын тухай ерөөсөө ярьдаггүй, улс төрийн тухай ярих нь бага насны хүүхдүүдийн л ажил гэв52.

Хагарсан МАН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэг гэгчийг байгуулаад ч, УИХ дахь Бүлгийн даргаа солиод ч байдал дээрдэхгүй шинжтэй. “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг сонгуулийн уриагаа улс төрийн философи болгосон МАН даргынхаа хайныг хагалах Их хурлынхаа өмнө гэнэт “нам гүм” болчих нь хачирхалтай. Уул нь уламжлалаараа өдийд ууш зуушийн газар цуглаж “үгээ хэлдэг сэн”. Их хурлын 2225 төлөөлөгчийг сонгохдоо хороодын үүрээ хайрцагласан сурагтай. Өдөр бүр live хийдэг Х.Нямбаатар Улаанбаатарыг базаж таарна. Ойрд сошиалд харагдахаа больсон нь тийм учиртай биз. МАН-ын XXXI Их хурлын “бэлтгэл” Монгол байтугай намдаа ч сонстохгүй явагдаж байна. Хүүхдүүд чимээгүй болчихоороо л хэрэг тарьдаг билээ. 

Юм яаж ч муудсан сайжрах тал руугаа явдаг

Өнгөрсөн арван жил төгрөгийн уналт, үнийн өсөлтийг амьдралаараа мэдэрсэн монголчууд МАН-ын хагарлаар Монголын төр засаг ёс суртахуун хийгээд эрхзүйн чадамжийн хувьд ёроолдоо хүрснийг хагас хугас ч болов сонсоцгоолоо. Жигшлээ, халаглалаа, хараалаа. Ардчиллаас хойш хамгийн урт хугацаанд засаг барьж, төрийг Улаан булан болгосон Л.Оюун-Эрдэнэ Монголыг адагт нь тултал муутгасан байгаасай билээ, ер нь тэгсэн ч байх. Тэгвэл удахгүй сайжрах тал руугаа орох болов уу.

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаараа хийсэн хэвлэлийн хурлаар “Капиталист таван жил”-ийн төлөвлөгөө танилцууллаа. Юу юугүй ядуурлыг “бууруулах” юм болов. Төр ард түмний амьдралаас савраа татчихвал бид өөрсдөө аяндаа өөдөө дээшээ зүтгэнэ. Олон гоё амтлал, төлөвлөгөөнөөс нь ядаж “Эрдэнэс Таван Толгой” ТӨК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувийн хэвшлийн эрхэлдэг салбарт төр орохгүй гэдэг нь биелээсэй. Эрдэнэс Таван Толгойгоос болж “муудсан” Монголын төр Эрдэнэс Таван Толгойг хувьчилчихвал сайжрах тал руугаа баттай орно. 

Жич: Гарчиг болгосон Швейкийн эшлэлийн индексийг ашиглан Монсудар хэвлэлийн газар 2016 онд эрхлэн хэвлүүлсэн эх зохиолыг үзэх аваас үйл явдлын зугаатай талыг илүү дэлгэрэнгүй олж үзнэ. 

Д.Батбаяр, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • BITCOIN RECOVERY (96.0.2.183)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr. Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
  • Sam Harrison (96.0.2.183)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr. Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 21 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 27 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 28 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 35 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 1 цаг 42 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 1 цаг 45 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 25 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 9 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 23 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 38 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 3 цаг 43 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 3 цаг 51 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 11 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top