x

Б.Баасандорж: Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгана

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.10) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар оролцов.

УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны ээлжит бус чуулганыг хаахдаа онцолсон гурван төгөлдөржилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Б.Баасандорж:

-Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон.

Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад УИХ анхаарч ажиллана.

Гуравдугаарт,  хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстойг УИХ-ын дарга тэмдэглэсэн.

1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиуд байна.

Холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байна.

Хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3,  хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулсан.

УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахалж байна. УИХ-ын дарга, холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, цаашид хийх өөрчлөлт, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр санал солилцсон. Үүний үр дүнд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулан ажиллаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Хуулийн зохицуулалт, бичилт, техник энгийн ойлгомжтой биш, хууль бүтээх бүхий л үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангалттай хэмжээнд хангадаггүй. Одоо хэрэгжиж байга Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахаар тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй, шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн.  Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ахалж байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар УИХ-д танилцуулна. Бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ УИХ-д танилцуулахаар ажиллаж байгаа" гэв.

2024 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-нд эхлэх тул үүнээс өмнө Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгаа юм байна.

Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан тул иргэд саналаа өгөх боломж нээлттэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 15 цаг 56 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 16 цаг 46 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 16 цаг 53 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 16 цаг 54 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 16 цаг 55 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 16 цаг 57 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 18 цаг 32 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 18 цаг 36 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 18 цаг 38 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 18 цаг 39 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 18 цаг 40 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 20 цаг 14 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 20 цаг 37 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 20 цаг 44 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 20 цаг 50 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 20 цаг 53 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 21 цаг 32 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 21 цаг 57 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 22 цаг 19 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 22 цаг 21 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top