x

Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ замаар энэ сараас зорчуулна

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж/ТЭЦ-IV/ хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж эхэлжээ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай, гурван том гүүртэй.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир: 

-"Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замыг асфальт бетоноор хучиж байна. Уг замын гурван гүүрний ажил 98%-д хүрлээ. Туул гол дээгүүрх 390 урт/метр, Дунд гол дээрх 54 урт/метр, Туул голын салаанд 36 урт/метр гүүр баригдсан. Эдгээр гүүрийг холбосон 2.4 км замыг асфальт бетоноор хучиж байна. Одоо Туул гол дээгүүрх 390 урт/метр гүүрнээс ТЭЦ-IV хүртэлх 1.7 километр замыг хучиж байна, гурав хоногт багтаан дуусгана. Үүний дараа Туул гол дээгүүрх гүүрээс цааш буюу Яармагийн "Номин" дэлгүүр хүртэлх 800 метр авто замыг асфальт бетоноор хучих юм.

2.4 км замыг асфальт бетоноор хучих ажил 10 хоног орчим үргэлжилсний дараа гэрэлтүүлэг, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай. Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замын зорчих хөдөлгөөнийг энэ сард багтаан нээхээр төлөвлөж байна. Ингэснээр Яармагийн замын ачааллыг 20% орчим хувь бууруулна гэж зураг төсөл дээрээ тооцоолсон.

Гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замынх 2023 оны наймдугаар сард эхэлсэн ч дулаан, эрчим хүчний шугамыг өөрчлөх зэрэг томоохон ажлууд хийгдэхэд хугацаа орлоо. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэв.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    Мишээлийн ард тавьсан шинэ замаар бараг машин явдаггүй ээ Аргагүй дээ тэр замаар ороод ямар Алтай хотхоны урд бүүр түгжрэхийг хэн хүсэхэв
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • dbmn0106 (127.0.0.1)
    Агаараар төв зам дээгүүрээ хурдны зам тавиачээ. Баруунаас зүүн, хойноос урагшаа, бас дугуй колцо, худлаа худлаа зам гүүр тавиад байх юм. Хамаг залуу нас маань түгжээнд дууслаа
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Түгжрэл нэмэгдэх байх даа
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • 4 zamiin uulzvar bol tugjrel (127.0.0.1)
    Zam hiisen ni buruu bishee gehdee olon terbumaar tugjrel buuruulhaar zam hiih heregtei yag yaarmagiin tugjreliig davtlaa da 6 egnee zam bailaa geed stantsiin zam deer 4 zamiin uulzvar hiij bolohgvi shde 4n talaasaa bitvv tigjrel bolno
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Zamchin (127.0.0.1)
    Ene erdene ochir gej durak dandaa shaaj ywhiin zamiihan er ni hudar garuud shuu
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 0 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 4 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 11 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 0 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 3 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 57 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 54 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 4 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 21 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 31 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 37 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 44 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 8 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top