x

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ

Ам.долларын ханш чангарч, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ноён “ногоон”-ыг номхотгох боломжуудын талаар эдийн засагч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.

-Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтмол өсөөд байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Төгрөгийн ханш өсөөд байгаа шалтгаан бол монгол хүний валют олох ур чадвар нь валют үрэх ур чадвараас хэд дахин бага байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн зах зээл дээрээс валют олж ирэх, экспорт хийх чадвар хомс. Ганц байгалийн бүтээгдэхүүн болох нүүрсээ экспортолж валют олдог. Олсон валютаа өөрсдийн хэрэглээ, өмнөх өр зээлээ төлөх байдлаар явж ирсэн. Экспортоор орж ирсэн валютаа Монгол Улсад шингээх ямар нэгэн үйлчилгээ бүтээгдэхүүн байхгүйгээс буцаад тэр чигтээ гараад явчихдаг гэсэн үг.

Дээр нь нэмээд өр зээлтэйгээ нийлээд орж ирснээсээ ихийг гаргаад байгаа нь валютын ханш сулрахад гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр гаднаас олж ирсэн валютаа энэ дотроо шингээх ёстой. Бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг компаниуд, түүн дээр дагаж байгаа монгол хүн цөөхөн учраас ханшийн сулралд оруулж байна. Хэрэв энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол цаашид олон жил ийм дүр зурагтай үргэлжилсээр л байх болно.

-Өнөөдрийн байдлаар валютын ханшийн өсөлтөд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь юу байна?

-Манай улсад ханшийн өсөлт хамгийн түрүүнд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хамаарч байгаа. Тухайлбал, 2024 оны хоёрдугаар хагасаас 2025 оны эхний хагас хүртэл нүүрсний зах зээл зогсонги байдалд орж уналтад орж эхлэхэд валютын ханш шууд өсчихөж байна. Аливаа түүхий эдийн үнэ алт, зэс, нүүрс, үнэт болон ховор металл байсан ч байнга мөчлөгийн үеэр савлаж байдаг. Нэг ёсондоо тодорхой циклийг тойрч явдаг юм. Энэ циклийг дагаад манай валютын ханш шууд савлаад байгаа хэрэг.

Үнэ буурсан үед өөр ямар нэгэн салбар бүтээгдэхүүн экспорт хийж, мөнгө олж ирж чаддаггүй. Гэтэл валютын гарах урсгал, хүний хэрэглээ Монгол Улсын хувьд жилээс жилд нэмэгдэж байна. Автомашины тоо улам ихэсч байна. Үнэтэй брэндүүдийн хэрэглээ ковидын өмнөх үеэс хамаагүй өсчихсөн байх жишээтэй. Орох урсгал буурсан үед авралгүйгээр дотоодын валютын ханш сулраад байна л даа.

-Ам.долларын ханш өсөхөд импортын үнэ болон инфляцид шууд нөлөөлдөг. Жишээлбэл, Монголд гар утасны шинэ загвар долоон сая төгрөг хүрлээ. Гадаадын валютын чангарал иргэдийн амьдрал яаж нөлөөлдөг вэ?

-Валютын ханш өсөхийн хэрээр мэдээж хүний худалдан авах чадвар буурна. Яагаад гэвэл бид төгрөгийн орлоготой. Валютаар зарлага нь өсч буурч байдаг ард түмэн. Ер нь валютын ханш өснө гэдэг нь хувь хүн, өрх тэдгээрийн худалдан авах чадвар, хадгаламж зэрэг шууд буурна. Нөгөө талдаа зээл, өр төлбөр, санхүүгийн эрсдэл нэмэгдэх байдлаар амьдралд нь шууд нөлөөлж байгаа.

Энэ байдал удаан үргэлжлэх юм бол Монголын нийгэмд одоо яг түгээмэл ажиглагдаад байгаа өрнөөс өрний хооронд амьдрах, гар дээрх цалин хүрэхгүй болох эрсдэл цаашид үргэлжилсээр байх сөрөг үр дагавартай байна даа.

-Ингэхэд төв банк ханшийг тогтворжуулахад ажиллаж чадаж байна гэж бодож байна уу?

-Ерөнхийдөө манай улсад валют олж ирж байгаа “Эрдэнэс Тавантогой”, “Оюу толгой”, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагуудаас орж ирж буй валютын орлогыг Монголбанк өөр дээрээ хүлээж аваад арилжааны банкуудад гэнэтийн шок үүссэн үед шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх, зах зээл тогтсон үед дараа дараагийн шокод бэлдэх, валютын нөөцөө үүсгэх зориулалтаар ханшид нөлөөлж байна.

Ханш өсгөхгүй байх нь Загсийн газрын асуудал. Яагаад гэвэл Засгийн газар уул уурхайгаас бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, экспортын орлого олох ёстой. Уул уурхайн салбар дээрээ хүртэл баяжуулсан, угаасан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлүүдийг дэмжиж байж экспортын орлогоо нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.

-Тэгвэл ам.долларын ханшийг богино хугацаанд бууруулахын тулд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Богино, дунд, урт хугацааны гээд олон бодлогууд яригддаг. Хамгийн үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжих арга нь бид дахиад шинээр уул уурхайн том, том төслүүдийг хүссэн хүсээгүй ашиглалтад оруулах хэрэгтэй. Яг үнэндээ бид уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зүйлийг дэлхийн зах зээл дээр гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр чаддаг зүйлээ хийх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, өвөг дээдсээс өгсөн байгалийн баялгийг зараад амьдраад байна гэдэг бол монгол хүн өөрөө чадваргүй байна гэсэн үг. Компаниуд ч бас чадвар муу байна. Тэгэхээр дунд хугацаандаа өөрийн давуу тал болох өрсөлдөх чадвартай салбарууд дээрээ татварын бодлогын хөнгөлөлт юм уу, дэд бүтцийг нь сайжруулдаг ч юм уу. Монголд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний нэгж өртөг бага, гадны зах зээлд өрсөлдөхүйц салбаруудаа дэмжих хэрэгтэй байна.

Харин урт хугацааны шийдэл бол монгол хүний боловсрол, бүтээмж, ур чадварыг дээшлүүлэх зам. Монгол хүүхдүүдийн боловсролд анхаарах нь чухал. Монголчууд гадаадад боловсрол эзэмшихийн тулд жилд 600 гаруй сая ам.доллараар сурч байна. Харамсалтай нь ийм их мөнгө зарцуулаад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс буцаад Монгол Улсдаа ирэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн урт хугацааны шийдэл нь боловсрол гэж ерөнхийдөө харж байна.

-Монгол Улс ам.долларын орлогоо нэмэгдүүлэх, ханшийг нь буулгаад 2000 төгрөгт аваачих ямар шинэ боломжууд байгаа бол?

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээрээ валютын ханшид шууд эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээр импортыг буюу гараад байгаа урсгалыг ч бууруулна. Цаашлаад сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолж чадах юм бол гаднаас валют орж ирэх урсгалыг бий болгоно. Тэгэхээр гарах урсгалыг бууруулаад, орох урсгалыг нэмэгдүүлэх нь жинхэнэ органик байдлаар валютын урсгалыг тогтворжуулах юм. Бүр эсэргээрээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарна. Одоо энэ 3600 төгрөгтэй байгаа ханш 2000 руу орох нөхцөл байдал ерөөсөө дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээнээс шууд хамаарна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 6 цаг 56 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 6 цаг 57 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 6 цаг 58 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 7 цаг 1 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 7 цаг 3 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 7 цаг 5 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 7 цаг 12 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 7 цаг 14 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 15 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 8 цаг 43 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 9 цаг 9 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 9 цаг 10 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 9 цаг 12 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 9 цаг 13 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 9 цаг 15 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 9 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 9 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 9 цаг 20 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 9 цаг 20 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 9 цаг 21 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top