x

Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал

Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо.

Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.

Барууны хэвлэлүүдэд энэ үйл явдлыг “зумерүүдийн хувьсгал”, “түүхэн дэх Z үеийнхний анхдугаар хувьсгал” гэх мэтээр нэрлэж, дөгөөн доргиож байна. Зумер гэдэг нь тоон технологийн эрин үед өсөж торниж буй залуусыг хэлдэг гэнэ.

Эсэргүүцлийн ажиллагааг санаачилсан “зумерүүд” улс орны нөхцөл байдлыг хяналтдаа авснаа мэдэгдээд, сонгууль явуулах, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахыг шаарджээ. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний Үндэсний ардчилсан намаас парламентад сонгогдсон бүх 42 гишүүн огцрохоо мэдэгдсэн байна.

Бурхан Буддагийн мэндэлсэн газар, Хималайн нурууны ноён оргил Эверест оршдог гэдгээр нь Балбыг дэлхий дахин мэддэг бол монголчуудын ярианд “балба дархны балбаж хийсэн” гэдэг хэлц үг бий. Албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс гэгддэг энэ улс Ази тивийн өмнөд хэсэгт, Хималайн нурууны өвөр бэлд Хятад, Энэтхэг хоёр орны дунд оршдог бөгөөд далайд гарцгүй юм. Буддын ба хиндү шашны сүм хийдүүд, өндөр уулсын дунд орших нууруудаараа алдартай Балба хэмээх энэ улс өнөөдөр дэлхийн бүх мэдээллийн агентлагийн анхаарлын төвд байна. Газар нутгийн хувьд Энэтхэгээс 22 дахин бага буюу 147 мянган хав.дөр.км нутагтай тус улсад кастын тогтолцоо бүрэн ноёрхдог бөгөөд 31,5 сая хүн ам нь 125 хэлээр ярьдаг үндэстэн ястны 80 гаруй бүлгээс бүрддэг байна. Магадгүй ийм учраас Балбын улс төрийн амьдрал байнга ороо бусгаа байдаг болов уу. 2008 онд 239 жилийн түүхтэй хаант засаглал нуран унаж, бүгд найрамдах засаг тогтсон тэр цагаас хойш 10 гаруй засгийн газар огцорсон бөгөөд эрх мэдлийг тэр бүр тайван замаар шилжүүлдэггүй ажээ.

Жагсаалд оролцогчид нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалж, улс орныг нөмөрсөн авлигын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардаж байлаа. TikTok, Viber хоёроос бусад бүх 26 сүлжээг хаасан тул залуучууд VPN ашиглан хязгаарлагдсан цахим хуудсууд, үйлчилгээнд нэвтрэхийг оролдож эхэлжээ. Непал залуусын хувьд нийгмийн сүлжээнүүд бол цаг нөгцөөх, зугаагаа гаргахаас гадна мөнгө олох чухал хэрэгсэл юм. Тухайлбал, ютүб сувгийг аялал жуулчлалын бизнесийн зорилгоор өргөн ашигладаг бол гадаадад ажиллаж буй балба залуус ар гэрийнхэнтэйгээ харилцаж, мөнгө шилжүүлдэг чухал суваг юм. Балбад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч 14,3 сая хүн байдаг нь тус улсын хүн амын тал орчим хувийг эзэлнэ.

Түүнээс гадна, эсэргүүцлийн жагсаал цуглаан дэгдэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс, тус улсын улстөрчдийн хүүхдүүд гадаад орнуудад хэт тансаг амьдралд умбаж буйг харуулсан гэрэл зургуудыг #nepokids /элитүүдийн хүүхдүүд/ гэсэн хэштегээр онцлон харуулж эхэлжээ. Балбын дөрвөн иргэн бүрийн нэг нь туйлын ядуу дорой амьдарч байхад бодит амьдралаас хэт тасарсан улстөрчдийн хүүхдүүд янз бүрийн брэндийн хувцас өмсөж, үнэтэй цүнх үүрч байгаа нь балбачуудын, ялангуяа залуучуудын эгдүүцэл зэвүүцлийг төрүүлэв. Хэдийгээр эдгээр гэрэл зураг бодит уу эсвэл хуурамч уу гэдэг нь тогтоогдоогүй боловч ямартаа ч тус улсад авлига, хээл хахууль газар авч, нийгмийн тэгш байдал алдагдаж, улстөрчид нь гадаадад хаус худалдан авч, гэр бүлийнхнийгээ тансаг амьдруулж байгаа нь олон жилийн өмнөөс нийтэд илэрхий болсон юм.

Балба залууст ажил олддоггүй тул хэдэн зуун мянга, саяараа Ойрх Дорнодын улсууд, Өмнөд Солонгос, Малайзыг зорин, барилга дээр ажиллаж олсон мөнгөө ар гэртээ илгээдэг ажээ. Хатуу кастын тогтолцоонд бүрэн захирагдсан нийгмийн доод давхаргын залуус харь оронд зовж зүдэрч байж мөнгө олж байхад улстөрчид, төрийн албан тушаалтнуудын үр хүүхдүүд хэт тансаг амьдарч байгаа нь энэ улсад нийгмийн тэгш бус байдал даамжирсныг илтгэнэ.   

Энэтхэгийн Indian Express сонинд бичихдээ, Балбад болж буй үйл явдал бол зөвхөн удирдлагын хямрал бус тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл бөгөөд тус орны хүрээнээс халих магадлалтай тул Энэтхэг улс үүнээс сургамж авч, алдаа гаргахаас зайлсхийх нь зүйтэй гэдгийг сануулсан байна.

Сүүлийн хэдэн жилд Өмнөд Азийн хэд хэдэн улсыг эсэргүүцлийн давлагаа нөмрөөд байна. Балбын хөрш Бангладешт оюутны хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны зун Шейх Хасинагийн дэглэмийг түлхэн унагаасан бол 2022 онд Шри-Ланкад болсон үймээнээр Ерөнхийлөгч Готабая Ражапаксу, түүний дүү Ерөнхий сайд Махинда нар огцорсон юм. Эдгээр гурван улсад уламжлал ёсоор Энэтхэгийн нөлөө асар их боловч сүүлийн үед Хятадын оролцоо илт мэдрэгдэж байгаа ажээ.Үймээн самуунтай холбоотойгоор Хятад улс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бол Энэтхэгийн тал Балбатай залгаа хил дээрээ өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Бээжин, Дели хоёр бүс нутгийн байдлыг тогтворжуулж чадах уу, эсвэл Балбын засгийн эрхэнд барууны тал баримтлагчид гарч ирэх үү гэдэг нь тодорхойгүй байна.

Зарим хэвлэлд бичсэнээр, улс орны дараагийн удирдагч болох магадлалтай хүмүүсийн дунд нийслэл Катманду хотын дарга, нам бус Балендра Шахын нэр дурдагдаж байгаа ажээ. Дөнгөж 25 настай тэрбээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчидтой нэг үеийнхэн бөгөөд дунд сургуульд байхдаа реп-сингл төрлөөр дуу дуулдаг байсан түүнийг "рэппер-хотын дарга" гэж нэрлэдэг.

Нөгөө талаас нь харвал, Балбад болж буй хэрэг явдалд барууныхны гар хөл хутгалдсан байх магадлалтай гэж зарим ажиглагч үзэж байна. Хэдхэн хоногийн өмнө Тяньжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ ээлжит уулзалтад Балбын Ерөнхий сайд Шарма Оли оролцохдоо тус байгууллагад элсэх хүсэлтээ өгч, Орос, Хятад, Энэтхэгийн удирдагчидтай уулзсаны дараа ийм үйл явдал болсон нь санамсаргүй хэрэг биш гэж Балба, Энэтхэг, Бангладешт сууж байсан Оросын элчин сайд С.Величкин дүгнэжээ.

“Өнгөт хувьсгалууд” дэгдэхийн өмнөхөн эрх баригчдыг эхлээд авлигад, дараа нь сонгуулийн дүнг луйвардсан хэмээн буруутгадаг гэдгийг ажиглагчид сануулж байгаа юм. Тухайлбал, барууны орнуудын хөрөнгө оруулалттай нийгмийн 6 сүлжээ үгсэн хуйвалдсан мэт Балбын хууль тогтоомжийг үл тоомсорлон, Холбоо, мэдээллийн технологийн яаманд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй тул YouTube, Facebook, WhatsApp,  Instagram, X, Reddit, LinkedIn нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох шийдвэрийг есдүгээр сарын 4-нд гаргажээ. Мөн жагсагчид хэт сүржин уриа лоозон барьж жагссан нь барууны ТББ-ууд хэрэг явдалд хутгалдсан байж болзошгүй гэх сэжгийг төрүүлэв.

Түүнээс гадна, одоогийн засгийн газарт дургүйцэн ханддаг монархистууд буюу хаант засаглалыг сэргээхийг хүсэгчид үймээн самуунд өдөөн турхирсан гэж үзэж буй байгаа боловч үйл явдлын өрнөлд тэд нөлөөлсөн гэхэд эргэлзээтэй.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 4 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 10 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 15 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 3 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 3 цаг 28 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 31 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 32 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 34 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 3 цаг 47 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 3 цаг 55 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 1 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 8 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 52 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 53 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 5 цаг 54 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 5 цаг 59 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 12 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 7 цаг 42 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 7 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 18 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top