x

Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ

Эрдэс баялгийн салбарын ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week& MinePro" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд эхэллээ.

Энэ бол зүгээр нэг уул уурхайн долоо хоногийн арга хэмжээ бус, Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг хэлэлцэх чухал яриа, бодит шийдэл, түншлэлийн эхлэл юм.

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун бүс болон Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлон хөгжүүлэх суурийг тавьсан. Энэхүү бодлогын хүрээнд Хангай, Хойд, Говийн бүсийн хөгжлийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд зөвлөлийн хурлуудаар дамжуулан 55 бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, бизнес, аялал жуулчлал, ногоон хөгжил зэрэг олон салбарт анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар гол тулгуур хэвээр байгааг бид тоон үзүүлэлтээс харж байна. 2024 онд энэ салбарын ДНБ-д эзлэх хувь 27.3 хувь, улсын төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлж, экспортын 94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнд ногдож байна. Энэ салбарт мянга гаруй аж ахуйн нэгж, олон арван мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын үр өгөөжийг илүү хариуцлагатай, стандарттай олборлолт, орон нутгийн хөгжил, хүний нөөц, логистик, чөлөөт бүс зэрэг таван тулгуурт уялдуулан дахин тодорхойлж, урагшлуулах шаардлага бий. Орон нутгийн хөгжлийн 91 төвийг үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр логистикийн сүлжээнд нэгтгэн хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд илүү ойртож, тэгш хүртээмжтэйгээр хүрэх нөхцөл бүрдэнэ.

Малчид, иргэдийг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, 10,177 анхан шатны хоршоо байгуулагдлаа. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, санхүүгийн боломж өргөжиж амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлж байна. Бидний дараагийн зорилго бол эдгээр хоршоог дундын хоршооны бүтэц рүү шилжүүлж, “Нэг сум – нэг дундын хоршоо” зарчмыг хэрэгжүүлэх замаар нийт 330 дундын хоршоо байгуулах. Ингэснээр малчдыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус, харин нэмүү өртгийн сүлжээнд оролцогч, үйлдвэрлэлийн эзэн болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эдийн засгийн тэнхлэг, коридороор холбож, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн төвүүдийг орон нутгаас эхлэн олон улсын сүлжээтэй уялдуулж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсүүд дээр тулгуурлан үйлдвэр технологийн парк, мега төслүүдийг хөгжүүлэх боломж бий. Үүний үр дүнд тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгож, зах зээлд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл бүрдүүлж байна.

Хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргахын тулд нэг цонхны үйлчилгээний системийг SLA-тайгаар нэвтрүүлж, стандарт, зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээний үйл явцыг хөнгөвчлөнө. Мөн маргааныг зуучлан шийдвэрлэх механизмыг хуульчилж, нийгмийн зөвшилцлийг бодитоор хангана. Олон улсын түншүүдтэй хамтран эрсдэлийн даатгал, зээлийн баталгаа, санхүүжилтийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хамгаалах бодлогоо боловсронгуй болгож байна.

Харин хөрөнгө оруулагчдаас богино ашиг хөөсөн хандлага бус, урт хугацааны, амьдралын мөчлөгт тулгуурласан, орон нутгийн хөгжил, хүний нөөц, дотоодын нийлүүлэлтийг хамарсан хөрөнгө оруулалтыг хүсэж байна. Монголын залуусыг сургаж, мэдлэг-технологийг нутагшуулах нь бидний хамтын зорилго байх ёстой.

Өнөөдөр Налайхаас эхлэн уул уурхайн салбарыг шинэ зуун руу стандарттай, хариуцлагатай, технологитой, орон нутгийн хөгжилтэй уялдуулсан шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ бол бидний нийтлэг зорилт. Бид түүхий эдээс илүүтэй, экспортод чиглэсэн, нэмүү өртөг шингэсэн эдийн засгийг бүтээж чадна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын урт хугацааны эрх ашгийг хамгаалж, тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүй, бодлогын дэмжлэгийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 8 цаг 40 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 8 цаг 50 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 8 цаг 50 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 8 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 20 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 22 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 11 цаг 24 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 25 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 11 цаг 26 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 11 цаг 27 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 13 цаг 38 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 39 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 13 цаг 39 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 13 цаг 40 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 13 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 13 цаг 42 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 15 цаг 40 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 42 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 15 цаг 51 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top