x

Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна

Японы нийслэл Токио хотод хэт халж байгаатай холбогдуулан хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ амралтын өдрүүдэд болох спорт алхаа, марафон гүйлтийн гарааг 30 минутаар урагшлуулахаар шийдвэрлэжээ. 

Дэлхийн олон орны нэгэн адил Япон улс энэ жил цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдэж байгаа бөгөөд энэ сар гарсаар Токиод дунджаар +33 хэмд хүрч халж байгаагаас үзэхэд есдүгээр сард түүхэнд байгаагүй үзүүлэлт бүртгэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн сард Японы нийслэлд 3300 гаруй хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж нийслэлийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн юм.

“Токиод зуныхаас сэрүүн байдаг есдүгээр сарын дундуур ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч энэ жил агаарын температур зуны дунд үеийнхтэй ижил хэвээр байна” гэж зохион байгуулах хороо мэдэгдээд, тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож 2021 онд болж байсан Токиогийн Олимпын үеэр хэт халуунаас зайлсхийхийн тулд марафон гүйлтийн тэмцээнийг хойд зүгт 800 км-ийн зайд орших Саппоро хотод зохион байгуулж байсан боловч тэмцээн болсон өдрүүдэд хоёр хотын агаарын хэм ойролцоо байжээ.

35 км-ийн спорт алхаа болон марафон гүйлтийн тэмцээнийг өглөөний 8 цагт эхлүүлэхээр товлож байсан бөгөөд Токиод амралтын өдрүүдэд 31-34 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь пүрэв гаргийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харагдана. Марафоны үеэр усны 185 цэг ажиллах бөгөөд энэ нь Токиогийн наадмынхаас олон гэсэн үг юм.

Ирэх бямба гаргаас эхлэн есөн өдрийн турш үргэлжлэх ДАШТ-ий үеэр хэт халуунаас урьдчилан сэргийлэхийн тулд цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэлийн талбайн эргэн тойронд тамирчид, зочдод зориулж сэрүүцүүлэх материалаар хийсэн майхан байрлуулна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Тэмцээний үеэр сайн дурын ажилтнууд болон арын албан ажилтнуудыг биеийн халууныг хэмжиж, аюултай түвшинд хүрсэн тохиолдолд мэдэгдэл өгдөг бугуйн цагтай төстэй төхөөрөмжөөр хангах бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэргэжилтнүүд эргүүл хийх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 9 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 19 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 19 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 49 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 51 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 11 цаг 53 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 54 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 11 цаг 55 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 11 цаг 56 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 7 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 8 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 8 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 9 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 11 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 9 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 11 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 20 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top