
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын ач холбогдлыг тодотгосон.
2024-09-12

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган энэ сарын 10-нд Нью-Йорк хотноо эхэлж, Камерун Улсын Ерөнхий сайд асан Филемон Янг Ерөнхий Ассамблейн тус чуулганы даргын үүрэг ажлыг албан ёсоор хүлээн авав.
2024-09-12

“Crew Dragon” хөлөг тойрог замын хамгийн өндөр цэгт хүрчэ
Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд лхагва гарагт хөөргөсөн “Crew Dragon” сансрын хөлөг 1 400.7 км-ийн өндөрт гарснаар дээд амжилт тогтоосон тухай “SpaceX” компани мэдээлэв.
2024-09-12

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ.
2024-09-12

Орон сууцны үнэ 11.5 хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан байна.
2024-09-12

Ерөнхийлөгч улирах уу?
Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнолын баталгаа бол эцсийн шийдвэрийг нэг хүний дур зоргоор биш, нийтээр хэлэлцэн гаргадаг парламентын засаг. Энэ баталгаагаа бэхжүүлэхийн оронд, сулруулах хэрэг үү? Ерөнхийлөгчөө Герман шиг парламентаасаа сонгож болно шүү дээ.
2024-09-11

П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны 3000 төгрөгийг төсвөөс, 1000 төгрөгийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцна
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна.
2024-09-11

“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад орон сууц олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
2024-09-11

Монголын шатарчид дэлхийн шатрын 45 дугаар олимпиадад өрсөлдөж байна
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн шатрын олимпиад энэ сарын 10-23-нд болж байна.
2024-09-11

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл хэрэгжүүлэх албан даалгавар гаргав
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, энэ онд багтаан үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа.
2024-09-11

Зудаас сэргийлж малчид малын үр шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна
НҮБ-ын Хүн амын болон Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна.
2024-09-11

З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө идэж болохгүй
Чулуу юм бол яагаад алхаар цохихоор хагарчихдаг юм. Хотын дарга замаа засахын оронд яагаад бордюр солиод байгаа юм. Одоо тэгээд "Энхболд бордюр хагалсан учраас замын ажлыг зогсооё" гэх үү?
2024-09-11

Ус бага зарцуулдаг хувин ашиглаж тарьсан мод 90 хувийн ургалттай байна
Энэ хувинг ашигласнаар сард нэг модонд 8 литр ус зарцуулжээ. Эхний ээлжийн буюу энэ оны зургаадугаар сард тарьсан мод 90 хувийн ургалттай байна.
2024-09-11

П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг төсвөөс, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
Эхний удаад нийслэлийн төр болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135,000 хүүхдэд дээрх шийдвэр хамаарна. Үлдсэн 38 хувь буюу 50,440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхэд, 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багтана.
2024-09-11

Погонофобия гэж юу вэ? Тэд юунаас айдаг вэ?
Тэднийг бавгар сахал айлгадаг. Погонофоби гэх гажиг голчлон хүүхдүүдэд байдаг ба тэднийг ямар нэгэн цагт сахалтай хүний ер бусын төрх айлгаснаас үүсчээ.
2024-09-11

Хэн Duty Free дэлгүүрийг сэдсэн бэ?
Брендан О'Реган гэдэг ажил хэрэгч хүн 1947 онд Ирландын Шаннон нисэх буудлын дундын бүсэд гаалийн татваргүй дэлгүүр нээжээ. Тэр нисэх буудалд Атлантын далай дамжин нисэх онгоцнууд шатахуун авч, зорчигчид нь хоёр цаг орчим хүлээдэг байв.
2024-09-11

Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австралид зөвшөөрөв
Одоогоор шинэ хуулийг 15-аас доошгүй бүрэлдэхүүнтэй компани, үйлдвэрт хэрэгжүүлж байна. Харин жилийн дараа энэ хууль жижиг албан газруудад үйлчлэх юм. Хуулийг зөрчсөн ажил олгогчыг $63 мянган доллараар торгоно.
2024-09-11

Украйн 11 мянга гаруй хүнээ Курск мужид алджээ.
Украины арми Курскийн чиглэлийн тулалдаанд 11220 хүн, 87 танкаар хохирсон гэж Оросын БХЯ сүүлийн мэдээндээ өгүүлэв.
2024-09-11

Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн хүү буурна
Одоогоор Монголд салбараа нээх гэж байгаа банк алга. Байсан банкууд нь гараад явсан. Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк орж ирэх хууль эрх зүйн орчныг хоёр жилийн өмнө бүрдүүлсэн ч сонирхоод орж ирэх банк алга.
2024-09-11

Хвалдимирыг хэн буудсан бэ?
Байгаль хамгаалагчдын хайртай "Оросын тагнуул" нэртэй халим бууны суманд өртөн амиа алдсан гэж амьтны эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдэв
2024-09-11
