x

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. 

Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч К.Харрис, 11 дүгээр сарын 5-ны ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп нар гар барьж, үг солилцсон байна. Нью-Йоркт болсон ёслолд Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч сенатч Жей Ди Винс, мөн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг нар оролцов.

“Аль-Каида” бүлэглэлийн амиа золиослогчдын жолоодсон нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөж сүйрсэн газрын ойролцоо ёслолын ажиллагаа болж, энэ үеэр албан ёсны үг хэлэхийн оронд эмгэнэлт явдлын хохирогчдын эхнэр, нөхөр, эгч, дүү, ач зээ нар нь 23 жилийн өмнө амиа алдсан хүмүүсийн нэрсийг уншжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү ёслол нь Манхэттэн, Пентагон болон Пенсильвани муж улсад нисэх онгоц осолдсон газарт болдог.

Ж.Байден, К.Харрис нар дараа нь “United 93” нисэх онгоц осолдсон Пенсильвани муж улсын Шанксвилл хотыг зорьжээ. Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар мөн Пентагонд болсон ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна.

“23 жилийн өмнөх энэ өдөр террористууд бидний хүсэл зоригийг мохоож, өвдөг сөхрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тэд эндүүрсэн. Тэд үргэлж эндүүрэх болно. Хамгийн харанхуй цагт бид гэрэл өөд алхсан. Бид эх орноо хамгаалж, бие биедээ туслахын тулд айдас түгшүүрийг сөрөн эвлэлдэн нэгдсэн” гэж Ж.Байден өглөөний ёслолын үеэр хэлжээ. 

Мөн Д.Трамп “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Энэ бол асар гунигтай, аймшигтай өдөр байсан. Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй" гэсэн байна. 

Өмнө нь Ж.Байден террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Афганистан, Ирак болон байлдааны ажиллагааны бусад бүсэд сайн дураараа цэргийн алба хаасан Америкийн олон зуун мянган иргэнд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн тунхаг гаргасан юм.

Мягмар гарагт Конгрессын удирдагчид Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр 2021 оны наймдугаар сарын 26-нд Кабулын нисэх онгоцны буудалд амиа золиослогчдын халдлагын улмаас амиа алдсан 13 цэргийн албан хаагчдад Алтан медалиар нэхэн шагнах ёслолд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 49 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 17 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 7 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top