x

Зудаас сэргийлж малчид малын үр шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчдад одоогийн байдлаар нийтдээ 1.5 сая ам.долларын тусламж хүргэжээ. Тусламжийн талаар орон нутгийн иргэд, төлөөллийн үгийг хүргэвэл, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин М.Натар, хүн болсоор ийм өвөл, зуд үзээгүй. Цас зудтай хүнд хэцүү үед малчид бидэнд ирүүлсэн НҮБ-ын тусламжийг хүлээж авсан. Бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний бараа гээд хүнд, айл өрхөд хэрэгцээтэй бүхий л зүйлээр тусалсанд малчин эмэгтэйчүүд бид маш их баярлан хүлээн авсан гэв.

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчид, тэдгээрийн гэр бүлд 1.5 сая ам.долларын тусламж хүргээд байна. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл, дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд малчид усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малын үр шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх чиглэл рүү анхаарч байна. Хадлан тэжээл бэлтгэх арга технологио өөрчилж эхэллээ.

 

Завхан аймгийн Их-Уул сумын аймгийн аварга малчин С.Нацагдорж, нийт малынхаа 70 хувийг онд оруулсан. Энэ бол 1-2 жилийнхээ төлийг алдаж байна гэсэн үг. Үндсэндээ мал дагаж байгаа хүн бол хоёр жилийн хөдөлмөрийн алдаж байгаа юм. Энэ өвөл, хавар малчин залуучуудын амьдралд хүнд цохилттой он цаг болж өнгөрлөө хэмээн ярьж байна.

Малчид өвс, тэжээлээ бэлтгэхдээ малынхаа тоо толгойг байгалийн гамшиг тохиож болох цаг хугацаатай давхар сайтар тооцож байхыг өнгөрсөн өвөл, хаврын зуд хатуу сануулсан юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, “Монголын малчдыг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж, чадавхжуулах хэрэгтэй. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуулан өвөл, хаврыг өнтэй давах аргуудыг эрэлхийлээсэй” хэмээн онцлон хэлж байна.

Ташрамд мэдээлэхэд, Монгол оронд өнгөрсөн өвөл, хаврыг дамнасан зудын гамшигт өртсөн малчид, тэдний гэр бүлд НҮБ-аас хэд хэдэн төрлийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна. Дурдвал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амьжиргааны эх үүсвэр, амьдралын баталгаа, үндсэн хөрөнгө болсон мал сүргээ алдаж бие махбод болон сэтгэл зүйгээрээ хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа малчид, тэдгээрийн гэр бүлд НҮБ-аас тусламж үзүүлж байна. 

Монгол Улс НҮБ-ын гишүүн болж тухайн цаг үеэс эхлэн тус байгууллагын тусламж дэмжлэгийг авсаар ирсэн бөгөөд 2001, 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдыг зудын гамшгийг даван туулахад тус нэмэр болох хандивын санаачилгыг тус байгууллага голчилж байсан билээ. Энэ удаад ч зудын гамшигт өртсөн малчин гэр бүл бүрд ямар нэгэн байдлаар тэдний тусламж дэмжлэг хүрээд байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 55 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 6 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 55 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 1 цаг 58 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 52 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 55 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 0 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 16 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 24 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 26 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 40 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 3 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top