x

З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө идэж болохгүй

Олны нэрлэдгээр "22-ын товчоо" буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд төв зам дагуу тавьсан боржин чулуун бордюр хагарсан, эмтэрсэн байгаа бичлэгийг иргэд өчигдөр нийгмийн сүлжээнд оруулсан.

Харин хотын дарга Х.Нямбаатар энэ тухай "Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бродюрыг цохиж хагалаад зураг авчихаад явсан гэдэг мэдээллийг авсан" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан хотын даргын уг мэдэгдэлд хариу няцаалт өгсөн байна.

З.Энхболд:

-"Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тарьж долоо хоног болоод Нарийнтээл, Уянга сумаар ороод харих гэж байна. Уянга сумын "Эрх чөлөөний хөшөөн"-ний хажууд байна.

Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад Улаанбаатарын бордюрыг хагалах вэ дээ. Тийм тэнэг мангар бодол Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй. 23 мянган төгрөгийн бордюрыг 132 мянгаар авсан асуудалд хариулахын оронд алх бариад хагалсан тухай ярьж буй нь ойлгомжгүй.

УИХ-ын гишүүн байсан, Хотын дарга хүн ингэж доошоо орж, гүтгэлэг хийхээ боль, залруулга гарга. Өвөрхангайд мод тарьж яваа надад Улаанбаатарын сонгууль ямар хамаа байна. Харин ч бордюрын учрыг олъё гэж бодлоо. Чулуу юм бол яагаад алхаар цохихоор хагарчихдаг юм. Чулуу хагардаггүй. Хотын дарга замаа засахын оронд яагаад бордюр солиод байгаа юм. Одоо тэгээд "Энхболд бордюр хагалсан учраас замын ажлыг зогсооё" гэх үү? 

Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатарыг тохижуулж болно. Гэхдээ бордюраар мөнгө идэж болохгүй. Ийм овилгогүй даргыг ч урьд өмнө үзээгүй. Улаанбаатарчууд дүнг нь тавьчих байлгүй дээ. Нямбаатар аа, надаас уучлал гуйгаарай. Үгүй бол гүтгэсэн хэргээр цагдаад өгнө шүү" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж энхболд ажилаа хийж аа хүнд битгий саад бол зүгээр л мөрөөрөө яв
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зочин
      7777777...
      2024 оны 09 сарын 11
  • Иргэн (127.0.0.1)
    Хиймэл шахмал чулуун бордюр л бна лээ байгалийн цэвэр чулуу биш яахаараа 126 мянган төгрөг байдаг юм?!
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив саяхан Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 3 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 4 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 5 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 6 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 7 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 8 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 9 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 11 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 14 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 16 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 19 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд 20 мин Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 18 цаг 30 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 19 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top