
Украинд дайн эхэлснээс хойш цэргээс оргосон 80000 гаруй тохиодол бүтгэгджээ
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины армиас оргосон 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн хэмээн Дээд радын депутат Руслан Горбенко мэдэгдлээ. Депутатын хэлснээр, байлдааны үеэр үзсэн харсан нь оргох гол шалтгаан болж байгаа гэнэ.
2024-09-10

Орбан Италийн Ерөнхий сайд Мелонийг өөрийн "итгэлийн дүү" хэмээн нэрлэв
"Тэр зөвхөн миний коллеги ч биш, миний христийн итгэлийн дүү юм. Ингэж үзэх нь Унгарын хувьд улс төрийн чухал байр суурь, Италид ч мөн адил. Улс төрийн ийм соёл Европт эргэн сэргэж байна, тийм л байх ёстой" хэмээн Орбан мэдэгджээ.
2024-09-10
Энэтхэг улс Predator дроне оо АНУ-д 10 сарын 31 нд нийлүүлэхээр тохиролцжээ
Өнгөрсөн 7 сарын 30 нд БНУ АНУд цэрэг армийн зориулалт бүхий Predator дроне нийлүүлэхээр яриа хэлцэл болсон боловч өдийг хүртэл хойшилсон билээ. Тэгвэл эцсийн байдлаар дроне хүлээн авах тов гарсан байна.
2024-09-10

Америкийн нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ
Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм.
2024-09-10

"ТИТАНИК" киноны хитийг зохиогч Уилбур Женнингс нас баржээ
Талийгаач Уитни Хьюстон, Би Би Кинг, Жо Сэмпл зэргийн олон алдартнуудтай хамтарч байлаа. Женнингсийн бичсэн дуунууд 325 кино болон теле шоунд дуулагджээ.
2024-09-10

Германы хилийн дагуух хяналтыг чангатгана
Одоогийн байдлаар, Польш, Чех, Швейцар, Австритай залгаа хилийн дагуу хилийн хяналтын түр цэгүүд ажиллаж байна. Ингэснээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд 30 мянган хүнд Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариу өгч буцаажээ.
2024-09-10

БНХАУ-ын мэргэжилтнүүд нисэх буудлуудыг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч байна
Нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд манай улсад 2024 оны 9 дүгээр сарын 8-15-нд ажиллаж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилга байгууламж, ашиглалтыг цогцоор нь дахин төлөвлөж, ТЭЗҮ-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Буянт-Ухаа” ОУНБ болон Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг сайжруулах, БУОУНБ-ын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, нисэх буудлын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, жишиг ногоон нисэх буудал болгох судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах зэрэгт зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллах юм.
2024-09-10

Хэлмэгдэгсдийн хөшөөг 10 гаруй жилийн өмнө бүтээж байжээ
Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд 30 гаруй сүм хийдэд шавилан сууж байсан 600 гаруй иргэн өртсөн болох нь бүртгэгдсэн байдаг. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй жилийн өмнө "Хэлмэгдэгсдийн хөшөө"-г босгосон байдаг. "Өндөг шиг өөгүй хүмүүсийг "том гараар" нугачин дарж байсныг өгүүлэхийг зорьсон" хэмээн хөшөөг урлаач нь хэлж байсан түүхтэй.
2024-09-10

ШИМБОРСКА
Польшийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Вислава Шимборска 1996 онд шагнал хүртээд уншсан “Нобелийн лекц”-ийг орчуулснаа сонирхуулъя. Дагалдуулаад түүний хамгийн алдартай шүлгийн нэг “Алмаст бичсэн захиас”-ыг мөн яруу найрагч Б.Цэнддоогийн хөрвүүлгээр тавьсныг найраг шүлэгт дуртай хүмүүс сонирхоорой. Далимд хэлэхэд Шимборскагийн дээрх шүлгийн далд санаа, чухам цаанаа юу өгүүлэх гээд байгааг өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд утга зохиол судлаачид хоорондоо зөрөөтэй янз бүрээр тайлбарласан байх юм. Уншигч та ч бас өөрийн тайлбар гаргалгааг хэлж болох юм.
2024-09-10

Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна
Одоо бол хотын төвд том газартай хэрнээ түүнийгээ ашигладаггүй. Эсвэл үнэ хүргэж зарах гээд хүлээгээд байдаг тохиолдлууд байна. Энэ нь газрын төлбөр хэт бага байгаатай холбоотой. Тиймээс үүнийг бид эргэж харна. Зориулалтын дагуу ашиглаж байна уу. Хэдэн жил ашиглаагүй байна гэдгийг үзээд болохгүй бол нийслэлийн өмчид буцаан авна.
2024-09-10

Уэльсийн гүнж Кейт химийн курс эмчилгээгээ дуусгажээ
Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө хааны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.
2024-09-10

УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулжээ
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ.
2024-09-10

Apple компани дөрвөн хувилбартай iPhone 16 шинэ загвараа танилцууллаа
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани “Glowtime” хэмээн нэрлэсэн арга хэмжээнийхээ үеэр iPhone 16 шинэ загвараа танилцууллаа.
2024-09-10

Эйфелийн үр удам Парисын цамхаг дээр олимпын цагариг тогтмол байрлуулахын эсрэг тэмцэнэ
Асар том хэмжээтэй, олон өнгийн цагаргууд нь цамхгийн хэлбэрийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, олон жилийн турш төлөвшиж тогтсон бэлгэдлийн утга санаа, агуулгыг эвдэх эрсдэлтэйг Эйфелийн удмынхан мэдэгджээ.
2024-09-10

Цөмийн цагны анхны загварыг бүтээжээ
Цаг хугацааг урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар хэмжих цөмийн цагийг зохион бүтээхээр дэлхийн судлаачид олон арван жилийн туршид оролдсоор ирсэн билээ. Тэгвэл АНУ-ын физикийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн (JILA), Стандарт, технологийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан хүрээлэн (NIST), Америкийн лазерын технологийн “IMRA” компанийн эрдэмтэд Венийн квантын шинжлэх ухаан, технологийн төвийн физикчидтэй хамтран цөмийн цагны хамгийн анхны загварыг бүтээснээ танилцуулжээ.
2024-09-10

“Боинг”-ийн удирдлага цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ
“Боинг” компанийн 32 мянга орчим ажилтныг төлөөлдөг Машинистууд ба агаар сансрын салбарын ажилтнуудын олон улсын холбоотой /IAM/ хийсэн тохиролцоо нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь ийм төрлийн анхны тохиролцоо болж байна. Үүнд мөн тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, чанартай холбоотой ажиллагааг хянах тал дээр илүү эрх мэдлийг үйлдвэрчний эвлэлд олгох талаар тусгажээ.
2024-09-10

Өнөө шөнө 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ
Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Баруунбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
2024-09-10

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна
Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламж хийж, авто замыг асфальт бетоноор хучиж байна.
2024-09-10

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина
Улаанбаатар хотын Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн шугамыг энэ сарын 15 гэхэд 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчилж дуусна.
2024-09-10

Оросын стратегийн сургуулилалтад Хятад улс оролцоно
“ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот болон Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд тав дахь удаагаа хамтарсан эргүүл хийнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.
2024-09-10
