x

Германы хилийн дагуух хяналтыг чангатгана

Германы эрх баригчид 9 дүгээр сарын 16-наас эхлэн 6 сарын хугацаанд тус улсын хуурай замын нийт хилийн шугамын дагуу хяналт тогтооно. 

Хилийн хяналтыг чангатгаж байгаа тухай Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер мэдэгдээд, уг арга хэмжээг хууль бус цагаачлал ба терроризмтай хийж буй тэмцлийн хүрээнд авч байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар, Польш, Чех, Швейцар, Австритай залгаа хилийн дагуу хилийн хяналтын түр цэгүүд ажиллаж байна. Ингэснээр 2023 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд 30 мянган хүнд Германд нэвтрүүлэхээс татгалзсан хариу өгч буцаажээ.

Хилийн хяналтыг чангатгах тухай шийдвэрийг Хойд Рейн-Вестфали мужийн Ерөнхий сайд Хендрик Вюст, Дотоод хэргийн сайд Херберт Ройл нар идэвхтэй дэмжиж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр тус мужийн Золинген хотод Сириэс ирсэн нэгэн цагаач залуу хутга хэрэглэн гурван хүний амийг хөнөөж, найман хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.  

Дээрх шийдвэр гарсны дараа Франц, Нидерланд, Дани, Бельги улсуудтай залгаа хилийн дагуух хяналтыг чангатгаж байна. Дотоод хэргийн сайдын хэлснээр, хүчинтэй визгүйгээр Германд нэвтрэхийг оролдож буй хүмүүсийг, ялангуяа бичиг баримтгүй, орогнол хүссэн хүмүүсийг хянахын тулд паспортын шалгалтыг чангатгах ажээ. Хэрвээ дүрвэгчид еврогийн бүсийн өөр улсад бүртгэгдсэн бол тэднийг хил дээрээс шууд буцаана.

Германы эрх баригчдын эл шийдвэр нь Европын Холбооны дотор чөлөөтэй зорчих тухай Шенгений бүсийн хэлэлцээрт харшлах уу гэсэн асуултыг Европын зарим хэвлэл тавьж бана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 44 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 10 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 36 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 38 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 4 цаг 57 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 0 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top