x

Уэльсийн гүнж Кейт химийн курс эмчилгээгээ дуусгажээ

Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө хааны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.

“Зун дуусах дөхөж буй энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууссан нь надад ямар их тайтгарлыг авчирч буйг би төсөөлөн хэлж чадахгүй байна. Сүүлийн 9 сар бол манай гэр бүлийн хувьд асар хүнд үе байлаа. Дадаж сурсан хэвийн амьдрал маань нэг л мөчид өөрчлөгддөг юм байна” хэмээн гүнж ярьсныг түүний хэвлэлийн алба нийтэлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, он дуусахаас өмнө Кейт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох ажээ. Мөн Кенсингтоны ордноос Кейт, Уильям нар гурван хүүхэдтэйгээ хамт байгааг харуулсан гэр бүлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

“Хорт хавдраас ангижрах нь маш хүнд хэцүү, айдас төрүүлсэн, урьдчилан таамаглах аргагүй үйл явц юм. Хүмүүс бид ямар их эмзэг вэ гэдгийг ойлгон мэдэрч, бүх зүйлийг шинээр харахад хүрч байна. Амьдралд байдаг энгийн атлаа чухал зүйлүүдийг бид бүхэн байх л ёстой гэж үздэг. Харин одоо энэ бүхнийг дахин шинээр ухамсарлан ойлгож, энэ бүхэнд талархаж байх хэрэгтэй гэдгийг сүүлийн үед болсон үйл явдлууд Уильям бид хоёрт ойлгууллаа” хэмээн Кейт ярьжээ.

Уильямын эцэг болох хунтайж Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залж, Чарльз III хаан хэмээн өргөмжилсний дараа Уильям, Кейт хоёрт Уэльсийн хунтайж, Уэльсийн гүнж гэдэг цол хэргэмийг олгосон юм.

Энэ оны нэгдүгээр сард Кейт хэвлийн хөндийн мэс засал хийлгэх явцад түүний биед хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэнийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн анзаарсан байна.  

Энэ талаар элдэв цуу яриа дэгдээхгүйн тулд Кенсингтоны ордноос Уэльсийн гүнжийн өвчний онош болон тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр химийн эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Мөн Кейт биеийнхээ байдал, эмчилгээний талаар дүрс бичлэгээр ярьсан билээ.

Мэс засалд орсныхоо дараа тэрбээр 6 дугаар сард олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд Чарльз III хааны төрсөн өдөрт зориулсан туг залах ёслолд оролцож, 7 дугаар сард Уимблдоны теннисний тэмцээнийг үзэж сонирхжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 16 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 18 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 22 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 23 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 24 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 8 цаг 54 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 8 цаг 55 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 8 цаг 56 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 0 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 16 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 43 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 9 цаг 59 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 44 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 17 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 20 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 22 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 24 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 14 цаг 59 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top