x

Америкийн нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ

Америкийн алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч Барри Макферсон даваа гарагт мэдэгджээ.

Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм. 

Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртжээ. Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “Great American Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ.

Ж.Жонс мөн олон арван телевизийн сурталчилгаанд өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн бөгөөд “Энэ бол CNN” гэж хэлснийг нь CNN телевиз олон жилийн турш мэдээ нэвтрүүлэхдээ ашиглажээ. Үүнээс гадна, 1989 онд “Field of Dreams”, 1995 онд “Cry, The Beloved Country.” зэрэг уран сайхны кинонуудад тоглосон байна.

2005 онд Ж.Жонс “Оддын дайн” цувралын “Revenge Of The Sith” ангид, мөн 2014 оны “Star Wars Rebels” хүүхэлдэйн кино, 2016 оны “Rogue One: A Star Wars Story.” ангид Дарт Вейдерийн дүрдээ дахин дуу оруулжээ.

“Оддын дайн” кинонд Дарт Вейдерын хүү Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл мэдэгдэхдээ, “Оддын дайн”-д хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан дэлхийн шилдэг жүжигчдийн нэг хэмээн Ж.Жонсыг тодорхойлоод, түүнийг маш ихээр санан дурсах болно гэлээ.

“Жеймс Эрл Жонс. Түүн шиг гайхалтай хүн дахин хэзээ ч төрөхгүй” гэж жүжигчин ЛеВар Бертон X хуудсандаа бичжээ. Жүжигчин Колман Домингогийн хувьд, “Хүндэт Жеймс Эрл Жонс танд бүх зүйлд баярлалаа. Одоо амар амгалан нойрс доо. Та хамгийн сайнаараа хичээсэн” гэж олон нийтийн сүлжээний хаягтаа нийтэлсэн байна.

CNN телевиз мөн эмгэнэл илэрхийлжээ. “Жеймсийг таалал төгссөн тухай мэдээг сонсоод бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр олон арван жилийн турш CNN болон манай брэндийн дуу хоолой болж ирсэн. Энэ гайхалтай хоолой бол Жеймсийн талаар дэлхий дахинаараа санан дурсах олон зүйлийн зөвхөн нэг нь юм. Бид зүрх сэтгэлээрээ түүний ар гэрийнхэнтэй хамт байна” гэж тус телевиз мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 36 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 38 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 42 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 43 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 45 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 4 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 4 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 6 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 6 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 7 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 30 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 32 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 34 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 35 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 36 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 4 цаг 53 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 4 цаг 56 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 4 цаг 56 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 42 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top