x

Оросын стратегийн сургуулилалтад Хятад улс оролцоно

Оросын зэвсэгт хүчний команд-штабын "Далай-2024" сургуулилалтад Хятад улс оролцоно гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ. 

“ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот болон Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд тав дахь удаагаа хамтарсан эргүүл хийнэ” гэж мэдээлэлд дурдсан байна. 

Үүнээс гадна Оросын арми энэ сард Япон тэнгис, Агнуурын тэнгисийн бүс, агаарын орон зайд Хятадын талын зохион байгуулах “Умард. Хамтын ажиллагаа-2024” сургуулилалтад Тэнгисийн цэргийн флот болон Сансрын хүчний цэргийн алба хаагчдаа илгээх ажээ. 

“Эдгээр сургуулилалт нь Хятад, Оросын Зэвсэгт хүчнүүд хоорондын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аюулгүй байдалд учирч буй аюул заналд хамтран хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах зорилготой” гэж Хятадын Батлан хамгаалах яам онцлон тэмдэглэсэн байна. 

Тус хоёр улс далай тэнгист болон агаарын орон зайд хамтарсан эргүүлийг тогтмол явуулдаг.

Өнгөрсөн онд хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдсэн. Хятадын Батлан хамгаалах яамнаас онцлон тэмдэглэснээр, ХАЧА Оросын армитай стратегийн уялдаа холбоо, харилцаа холбоогоо цаашид бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлыг хамтдаа хангахад бэлэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 50 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 18 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 8 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top