x

ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 130 гаруй иргэн, ААН оролцож байна

Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ оны 09 дүгээр сарын 10-11-нд Сайншанд сумын Спорт цогцолборын гадаах талбайд болж байна.

Тариаланчдын тарьж ургуулсан хүнсний ногоо, компани, аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг энэхүү үзэсгэлэн худалдаанд  14 сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр сум бүрийн ашиг шим, үүлдэр угсаа сайтай малын үзэсгэлэн худалдааг ч олон нийтэд хүргэж байна. Дорноговийн нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байсан  тул тариа ногооны болц өмнөх жилийнхээс илүү байна.

Дорноговийн тарвас, загсгал цай, ингэний хоормог, ингэний ундаа, төрөл бүрийн хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнүүд, ааруул, цагаан идээ эрэлт ихтэй байгаа талаар бизнесийн төлөөлөл ярьж байна.

Өнгөрсөн онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дорноговь аймагт 952,5 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн төрлийн хэмжээст 350 ширхэг хүлэмж, 899,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 морины хүчтэй дугуйт трактор 20 ширхэг, анжис 20 ширхэг, роторт сийрүүлүүр 20 ширхэгийг говь нутгийн тариаланчдад олгосон аж. Ингэснээр хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо өссөн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 15 цаг 55 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 16 цаг 44 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 16 цаг 51 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 16 цаг 53 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 16 цаг 54 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 16 цаг 55 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 18 цаг 30 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 18 цаг 35 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 18 цаг 36 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 18 цаг 37 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 18 цаг 39 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 20 цаг 12 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 20 цаг 36 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 20 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 20 цаг 49 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 20 цаг 52 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 21 цаг 30 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 21 цаг 55 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 22 цаг 18 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 22 цаг 20 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top