x
Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ
Японы Осака хотод “Тогтвортой ирээдүйг цогцлоох” уриан дор Дэлхийн экспо ням гарагт албан ёсоор нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд дотоодын эдийн засагт 20 тэрбум ам.долларын өгөөж авчирна гэж зохион байгуулагчид найдаж байна.
2025-04-14
Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Литвийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Миколас Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрөлд шинэ дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 75.56 метрийн зайд зээрэнцэг шидэж, өөрийн өмнө тогтоосон 74.35 метрийн амжилтыг ахиулсан байна.
2025-04-14
“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ
Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн энэ өдрүүдэд олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь нүүдэлчдийн язгуур соёлын нэгэн өв болох аман хэл хуур хөгжмийг олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
2025-04-14
Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ
Монгол Улсын XII Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд зургаан заан манлайлан зодоглосон бөгөөд улсын заан М.Лхагвагэрэл аваргалж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.
2025-04-14
Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй
Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр болж өндөрлөв. Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, саналын хуудасны 92.65 хувийг тоолж дуусахад одоогийн ерөнхийлөгч Даниел Нобоа 55.87 хувийн санал авч, сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсон байна.
2025-04-14
Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ
Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан, энэ сарын 16-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд циркийн үнэ төлбөргүй тоглолт болох гэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй уг арга хэмжээнд дэлхийн шилдэг циркийн уран бүтээлчид оролцох нь онцлог юм.
2025-04-14
Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна
Австралийн ойрын зайн гүйлтийн авьяастай тамирчин Гоут Гоут сүүлийн уралдаанууддаа тасралтгүй өндөр амжилт үзүүлснээр дэлхийн анхаарлыг татсаар байна. Тэрбээр Перт хотноо болсон Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд 19.84 секундэд барианд оржээ. Хэдийгээр уг үзүүлэлт нь дээд амжилт болох боломжтой ч салхины нөлөөгөөр албан ёсоор бүртгэгдсэнгүй.
2025-04-14
“Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна
“Apple” компани өнгөрсөн онд “iPhone” ухаалаг утасныхаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийг 60 хувиар өсгөсөн талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Энэ нь тус компанийн Хятадад төвлөрсөн үйлдвэрлэлээс хамаарал багасгах, улс орнууд дахь үйлдвэрлэлээ төрөлжүүлэх стратегийн хүрээнд хийгдэж буй алхам юм.
2025-04-14
“Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх сард романтизмын үеийн сонгодог бүтээл болох А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг шинэчлэн тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.
2025-04-14
Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна
Н.Учрал, Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийн гэрээс олон тооны буу, зэвсэг олджээ
2025-04-14
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ч эв түнжин муутай байгаа гэх бор шувуу их удаан яригдсан. Тэр цуурхал бололтой. Тэд нэг байгаа юм байна гэж үзэх зарим нэг үндэслэл сүүлийн үед ажиглагдав.
2025-04-14
Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ
Судан улсын Дарфур мужид байрлах Замзам, Абу Шоук хэмээх хоёр хуаран болон Эль-Фашер хотын эсрэг хүчирхийлэл гурав дахь өдрөө үргэлжилж, дор хаяж 20 хүүхэд, эмнэлгийн багийн гишүүдийн хамт 100 гаруй энгийн иргэн амь үрэгджээ гэж НҮБ мэдээлэв.
2025-04-14
Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт зарласан “харилцан адилгүй тариф”-ыг түр түдгэлзүүлсэн шийдвэр нь бусад улс орнуудыг “торгуулиас чөлөөлсөн” гэсэн ойлголтыг няцаажээ.
2025-04-14
iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө
Bloomberg агентлагийн мэдээлснээр, Bank of America-ийн шинжээчид Apple компанийн үйлдвэрлэлийг АНУ-д бүрэн хэмжээгээр шилжүүлбэл iPhone-ы үнэ 90 хүртэл хувиар өсөх эрсдэлтэй гэж тооцжээ.
2025-04-14
Путин Трампын тусгай элч Уиткоффтой Санкт-Петербургт уулзлаа
2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффыг Санкт-Петербургт хүлээн авч, дөрвөн цаг гаруй хугацаанд уулзалт хийжээ. Энэхүү уулзалт нь ерөнхийлөгчийн номын санд болсон тул Оросын хэвлэлүүд “номын сангийн хэлэлцээр” гэж нэрлэсэн байна.
2025-04-14
АНУ, Иран хоёр цөмийн тохиролцооны хэлэлцээрт эргэн орлоо
АНУ, Ираны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 13-нд Оманд уулзаж, Трампын ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн үед цуцлагдсан цөмийн тохиролцоог дахин сэргээх талаар хэлэлцлээ. Талууд шууд болон шууд бус хэлбэрээр харилцаж, шинэ хэлэлцээрийн үндсийг тавихыг зорьжээ. АНУ-ын талаас тусгай элч Стивен Уиткофф, Ираны талаас Гадаад хэргийн сайд Аббас Аракчи оролцсон байна.
2025-04-14
Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгдэж, 151 иргэний амь нас, 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймэр болон аврах ажиллагааны нийт 101 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гал түймрийн дуудлага 96, аврах ажиллагааны дуудлага тав байсан бөгөөд алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2025-04-14
Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж байна
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж буй. Энэ нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдан, бүс бүрийн хөгжлийн нэгдмэл төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
2025-04-14
Загас үржих улиралд агнахыг хориглож байна
Монгол Улсын Амьтны тухай хуулийн дагуу загас үржих буюу түрс шахах улиралд дараах хугацаанд загас барих, агнахыг хатуу хоригложээ.
2025-04-14
Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа амжилттай боллоо
Монгол Улсын түүхийн XXVII олимпиадын III даваа 2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн II байранд амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиадад улсын хэмжээнд 86 сурагч, 51 багш, нийт 137 оролцогч оролцсон байна. 12 дугаар ангийн ангилалд 46 сурагч (аймаг – 18, нийслэл – 28), 9 дүгээр ангийн ангилалд 40 сурагч (аймаг – 15, нийслэл – 25) өрсөлдөв.
2025-04-14
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 18 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 30 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 31 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 34 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 38 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 40 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 34 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 15 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 17 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 23 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 38 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 42 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 46 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 32 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 2 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 18 цаг 54 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 18 цаг 57 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 18 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top