x

Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ

Японы Осака хотод “Тогтвортой ирээдүйг цогцлоох” уриан дор Дэлхийн экспо ням гарагт албан ёсоор нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд дотоодын эдийн засагт 20 тэрбум ам.долларын өгөөж авчирна гэж зохион байгуулагчид найдаж байна.

Осакагийн буланд орших Юмэшима хиймэл арал дээр болж буй экспод 158 улс орон, бүс нутаг оролцож, 28.2 сая хүн зочлохоор төлөвлөжээ. Гол үзмэрүүд нь дэлхийн хамгийн том модон байгууламж хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн “Grand Ring”-т төвлөрнө.

Японы асарт 2000 онд Антарктидаас олдсон “Ангарагийн чулуу” болон Киотогийн их сургуулийн Шинья Яманакагийн удирдлагаар гарган авсан iPS эсийн тусламжтайгаар ургуулсан зүрхний булчингийн ялтсыг үзүүлж байна. Энэхүү технологи нь зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдийг эмчлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Бямба гарагт болсон нээлтийн ёслолд эзэн хаан Нарүхито, хатан Масако, Ерөнхий сайд Шигэрү Ишиба нар оролцжээ. Хэдий тийм боловч барилгын зарим хэсэг дуусаагүй, зардал анхны тооцооллоос хоёр дахин нэмэгдсэн зэрэг асуудал зарим эргэлзээг дагуулж байна. Мөн 14 сая тасалбар борлогдоно гэж төлөвлөсөн ч одоогоор 9 сая орчим тасалбар зарагджээ.

Япон улс өмнө нь 1970 онд Осакад, 2005 онд Айчи мужид Дэлхийн экспог зохион байгуулж байсан туршлагатай. Энэ удаагийн үзэсгэлэн 10 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Kyodo, TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 12 цаг 46 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 12 цаг 52 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 14 цаг 45 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 14 цаг 51 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 15 цаг 4 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 15 цаг 57 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 16 цаг 16 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 16 цаг 24 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top