x

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна

Монголын улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт нь тодорхой бус байдаг. Институциүд нь бараг ижилхэн эрхтэй, үүрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав нь тойроод хэн хэнийхээ ажлыг хийгээд байх боломжтой. Зарчим нь 90-ээд онд Үндсэн хуулийг анх хийхдээ хэн нэгнийг илүү эрх мэдэлтэй үлдээгээгүй гэдэг. Хэрэв хэн нэгнийг эрх мэдлийн босс болговол тогтолцооны хямрал руу гулгах байсныг Б.Чимид гуай амьд ахуйдаа хэлж тайлбарлаад үлдээсэн нь бий. Чухам үүнээс болоод өнгөрсөн он жилүүдэд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо үзэлцсээр ирсэн. Ер нь л энэ хоёр албан тушаалтан эвтэй найртай байсан түүх Монголын улс төрд үгүй.

Ерөнхийлөгч Н.Баганбанди-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга-Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд эвээсээ эвдрэлцэл нь их. Тус бүрдээ хоорондоо үзэлцэж байсан түүхтэй. Тэр нь Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуяг, Х.Баттулга-Ц.Элбэгдорж гээд одоо ч үргэлжилсээр байгаа. Тэдний эв түнжингүй байдал тогтолцооны хямрал гэж хэлэхэд хэцүү ч тухайн үеийнхээ улс төрийг их бага хэмжээгээр хямраасан л байдаг.

Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ч эв түнжин муутай байгаа гэх бор шувуу их удаан яригдсан. Тэр цуурхал бололтой. Тэд нэг байгаа юм байна гэж үзэх зарим нэг үндэслэл сүүлийн үед ажиглагдав. Тухайлбал, хэдхэн хоногийн зайтай болсон хоёр томилгооноос тод томруун харагдлаа. Д.Дашдавааг АТГ-ын даргаар улируулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргав.

Тэрбээр “Тэргүүн комиссор З.Дашдаваа АТГ-ын даргаар ажиллах хугацаанд авлигатай холбоотой асуудлууд, олон нийтийн анхаарлын төвд орж, олон улсад мөнгө угаалт, хууль бус хөрөнгийг буцаан татах зэрэг ажлууд нь үр дүнд хүрч, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад чухал нөлөө үзүүлснийг үндэслэн Ерөнхий сайдын хувьд улираан томилуулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д танилцуулж байна гэсэн. УИХ томилов. АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог байсан. Тэр ёсоор Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 онд томилж байлаа. 2020 онд хууль өөрчлөгдсөнөөр Ерөнхий сайд санал болгодог болсон. Гэлээ ч энэ томилгоо Ерөнхийлөгчийн албан бус саналгүйгээр явах боломжгүй.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бас улируулав. Саналыг хуу-лиараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан. ЕТГ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулсан. Прокурорын үйл ажиллагааны тайланг жил болгон УИХ хэлэлцдэг. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах заалтын хэрэгжилт нэмэгдсэн. Төрийн нэрийн өмнөөс 50 гаруй нэхэмжлэл гаргадаг байсан бол 1736 нэхэмжлэл гаргасан. 16.8 их наядын хохирол барагдуулахаар шүүхэд танилцуулж, жилд 40-50 авлигын хэрэг шилждэг байсан бол 309 авлигын хэрэг шилжүүлж, 14.8 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч сайн ажилласан гэж дүгнэсэн гэв. Мөн л энэ томилгоонд Ерөнхий сайдын албан бус санал заавал нөлөөлнө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан бусаар зөвлөлдөж санаа нийлж байж энэ санал гарах магадлал өндөр.

Хэрвээ Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улируулах дээр Л.Оюун-Эрдэнэ өөр байр суурьтай байсан бол намын даргын хувьд тээг тавих боломжтой юм. Намын бүлгийн хурал нь АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрыг саадгүй улируулсан нь эдгээр томилгоон дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нэмээд нам гурвын байр суурь нэгтэй байсныг харуулж байгаа юм.

Тэрчлэн Үндсэн хуульд 2019, 2023 оны өөрчлөлтүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зааг ялгааг тодорхой түвшинд гаргаж өгсөн. Гэхдээ энэ нь 1992 оны хэн ч босс биш байх зарчмыг бүрэн өөрчлөөгүй. Гэлээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг байлаа ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр 20 гаруй жилийн өмнөөс улс төрд хамтдаа явж ирсэн үе өөр ч нам нэгтэй Хэнтийн хоёр улстөрч. Үүнээс илүүтэйгээр тэд ах дүүсийн харилцаатай. Ерөнхийдөө барагтай асуудлаар хөлөө жийлцэхгүй байх томоохон шалтгаантай, холбоотой улс.

Л.Оюун-Эрдэнэ саяхны ярилцлагадаа У.Хүрэлсүхийн талаар Ерөнхийлөгчийн тухай гэхээсээ ахынхаа талаар ярьсан нь үүний нотолгоо. Тэрбээр “Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Цаг нь болохоор бичих ч зүйл их бий гэсэн.

Харин У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийнхээ талаар нэг их яриад байдаггүй. Гэлээ ч анх улс төрд хөтөлж оруулсан. Ерөнхий сайдаас буухдаа орондоо томилуулсан. У.Хүрэлсүхтэй ойр дөт улстөрчид одоог хүртэл Л.Оюун-Эрдэнийн танхимд байна. Эдгээр л ямар ч үг хэлснээс илүү ойлгогдохуйц үйлдэл юм. Тэгэхлээр өмнө нь, цаашдаа Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар үзэлцдэг байсан, байх ёстой ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол үгүй юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 53 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 58 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 59 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 2 цаг 2 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 2 цаг 4 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 2 цаг 11 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 2 цаг 19 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 2 цаг 31 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 37 мин Урианхай тувачуудын урвалт 4 цаг 36 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 55 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 56 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 57 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 57 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 5 цаг 6 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 5 цаг 12 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 5 цаг 13 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 5 цаг 13 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 45 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top