
Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ
Судан улсын Дарфур мужид байрлах Замзам, Абу Шоук хэмээх хоёр хуаран болон Эль-Фашер хотын эсрэг хүчирхийлэл гурав дахь өдрөө үргэлжилж, дор хаяж 20 хүүхэд, эмнэлгийн багийн гишүүдийн хамт 100 гаруй энгийн иргэн амь үрэгджээ гэж НҮБ мэдээлэв.
2025-04-14

Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт зарласан “харилцан адилгүй тариф”-ыг түр түдгэлзүүлсэн шийдвэр нь бусад улс орнуудыг “торгуулиас чөлөөлсөн” гэсэн ойлголтыг няцаажээ.
2025-04-14

iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө
Bloomberg агентлагийн мэдээлснээр, Bank of America-ийн шинжээчид Apple компанийн үйлдвэрлэлийг АНУ-д бүрэн хэмжээгээр шилжүүлбэл iPhone-ы үнэ 90 хүртэл хувиар өсөх эрсдэлтэй гэж тооцжээ.
2025-04-14

Путин Трампын тусгай элч Уиткоффтой Санкт-Петербургт уулзлаа
2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффыг Санкт-Петербургт хүлээн авч, дөрвөн цаг гаруй хугацаанд уулзалт хийжээ. Энэхүү уулзалт нь ерөнхийлөгчийн номын санд болсон тул Оросын хэвлэлүүд “номын сангийн хэлэлцээр” гэж нэрлэсэн байна.
2025-04-14

АНУ, Иран хоёр цөмийн тохиролцооны хэлэлцээрт эргэн орлоо
АНУ, Ираны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 13-нд Оманд уулзаж, Трампын ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн үед цуцлагдсан цөмийн тохиролцоог дахин сэргээх талаар хэлэлцлээ. Талууд шууд болон шууд бус хэлбэрээр харилцаж, шинэ хэлэлцээрийн үндсийг тавихыг зорьжээ. АНУ-ын талаас тусгай элч Стивен Уиткофф, Ираны талаас Гадаад хэргийн сайд Аббас Аракчи оролцсон байна.
2025-04-14

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгдэж, 151 иргэний амь нас, 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймэр болон аврах ажиллагааны нийт 101 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гал түймрийн дуудлага 96, аврах ажиллагааны дуудлага тав байсан бөгөөд алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2025-04-14

Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж байна
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж буй. Энэ нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдан, бүс бүрийн хөгжлийн нэгдмэл төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
2025-04-14

Загас үржих улиралд агнахыг хориглож байна
Монгол Улсын Амьтны тухай хуулийн дагуу загас үржих буюу түрс шахах улиралд дараах хугацаанд загас барих, агнахыг хатуу хоригложээ.
2025-04-14

Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа амжилттай боллоо
Монгол Улсын түүхийн XXVII олимпиадын III даваа 2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн II байранд амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиадад улсын хэмжээнд 86 сурагч, 51 багш, нийт 137 оролцогч оролцсон байна. 12 дугаар ангийн ангилалд 46 сурагч (аймаг – 18, нийслэл – 28), 9 дүгээр ангийн ангилалд 40 сурагч (аймаг – 15, нийслэл – 25) өрсөлдөв.
2025-04-14

Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь
Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад-утгагүй. Шатаж үхээд-амины гарз. Насны эцэст нэг дүгнэлтэд би хүрэв. Тэр нь “хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй ард түмэн” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж.
2025-04-14

Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно
Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна. Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний салбаруудын бүтцийг авч үзвэл 16.7 хувь нь үйлдвэрлэл, 30.3 хувь нь үйлчилгээ, 51.8 хувь нь хөдөө аж ахуй, 1.2 хувь нь уул уурхайгаас бүрддэг.
2025-04-14

Оскарын шагналд шинэ номинац нэмэгдлээ
Энэхүү нэр хүндтэй шагналыг каскадёрууд буюу киноны эрсдэлтэй үзэгдлүүдэд жүжигчдийг орлон тоглогчид хүртээнэ. Номинацийг "Achievement in Stunt Design" гэж нэрлэжээ. Шинэ номинацийн анхны шагналыг 2028 онд буюу Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолын үеэр гардуулна.
2025-04-14

Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм
2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-нд болох үйл явдлын тойм
2025-04-14

Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлнэ үү
Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
2025-04-14

Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.14/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-14

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
14,15-нд ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
2025-04-14

Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх онд зохион байгуулах бэлтгэл хангаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй. Уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж хэмээн талууд үзсэн байна.
2025-04-13

Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав
Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 2 зорчигчийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гаргажээ. Мөн ачааны автомашиныг татан гаргасан байна.
2025-04-13

Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь буцаахаар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа болох юм. Өмнө нь 2009-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн үед нэг жилийн дотор 400 мянга гаруй хууль бус цагаачдыг гаргаж байжээ.
2025-04-13

Хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг танилцууллаа
Нийслэлийн 150 сургуульд 307 мянган хүүхэд суралцдаг. Үүнээс өдөр бүр 168 мянган сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчдог нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. Тиймээс ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцуулав.
2025-04-13
