
Улаанбурхан болон хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа өнөөдөр улаанбурхан өвчний халдварын нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Түүний мэдээлснээр, улаанбурхан өвчний 479 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд хавьтагчдын тоо 10 мянга давжээ. Одоогоор 166 хүн эмнэлэгт, 11 хүн гэрээр эмчлүүлж байгаа бол өвчлөгчдийн дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байна.
2025-04-11

Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болж өнгөрлөө. Хуралдаанд Монголын талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Оросын талаас Дотоод хэргийн дэд сайд Игорь Зубов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
2025-04-11

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэд өөрт тохируулан үйлдвэрлэгдсэн тусгай зориулалтын автомашиныг нэг удаа гаалийн татвараас чөлөөлүүлэн импортлох боломжтой тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
2025-04-11

Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ
Монгол Улсын гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан долоон удаагийн үйлдлийг илрүүлж, шуурхай таслан зогсоожээ.
2025-04-11

Газрын эрх зүйн асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна.
2025-04-11

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ
Аймаг, орон нутагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар “Зөвлөлдөх уулзалт” Баянхонгор аймагт боллоо.
2025-04-11

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах талаарх тооцоолол бүхий дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.
2025-04-11

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд Халх голын сав нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
2025-04-11

Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна
Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа хоолны өдөрлөг цагаа ч олсонгүй, агуулгаа ч гаргасангүй. Тиймээс хаврын ид ажлын үеэр энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй. Зогсоогоод барахгүй ийм арга хэмжээ зохион байгуулсан албан тушаалтнуудад татвар төлөгчдийн өмнөөс хариуцлага оногдуулах ёстой.
2025-04-11

Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ?
Төрийн тэргүүн нар буюу өндөр албан тушаалтнууд утсаар харилцах үедээ жирийн иргэд шиг шууд утас аван ярьдаггүй. Ялангуяа өөр өөр хэлтэй талуудын хоорондын яриа нь маш нарийн зохион байгуулалттай, протоколын дагуу өрнөдөг.
2025-04-11

Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу?
Кино, уран зөгнөлт бүтээлүүд дээр гардаг шиг халуун магмагаар дүүрсэн галт уулын тогоонд аюултай хаягдлыг шидээд, устгаж болно гэж олон хүн төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр энэ санаа шинжлэх ухааны хувьд огт тохиромжгүй, бүр аюул дагуулах эрсдэлтэй.
2025-04-11

Цагаан шоколад юугаар хийгддэг вэ?
Шоколад нь ерөнхийдөө гурван үндсэн төрөлтэй байдаг: хар, сүүн, цагаан. Эдгээрийн найрлага, бүтэц, амт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хоорондоо ялгаатай. Харин цагаан шоколад бол эдгээрийн дотроос хамгийн залуу, мөн хамгийн их маргаан дагуулдаг төрөл юм.
2025-04-11

Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг
Фламандын уран зургийн суут төлөөлөгч Питер Брейгель ах буюу Эцэг Брейгел нь дүрслэл, бэлгэдэл, нийгмийн шүүмжлэлийг уран нарийн нийлүүлж чаддаг авьяастан байв. Түүний бүтээлүүд бол зөвхөн уран зургийн гайхамшиг бус, мөн философийн гүн гүнзгий эргэцүүлэл, ардын амьдралын түүх, бэлгэдэлт дохио зангаа бүхий нийгмийн хөрөг юм. Доорх таван зураг бол түүний оюуны болон уран сайхны оргил бүтээлүүдийн төлөөлөл юм.
2025-04-11

Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар
09:00 “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” – Блью Скайд
2025-04-11

Овечкинд алтан цохиур гардуулжээ
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” клубийн довтлогч Александр Овечкин Канадын домогт тоглогч Уэйн Гретцкигийн дээд амжилтыг эвдсэнтэй холбогдуулан багийн удирдлагууд түүнд алтан цохиур бэлэглэлээ.
2025-04-11

БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна
Боловсролын яамнаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад буддын шашны дацан, хийдэд шавилан сурч буй хүүхэд, залуусын боловсролын байдалд тандалт судалгаа хийж, тэднийг ерөнхий боловсролын болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна.
2025-04-11

Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав
Түүнчлэн төрийн байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, эмзэг бүлгийн мэдээллийн нууцлал, биометрийн болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийг зохистой ашиглах шаардлагыг онцлов.
2025-04-11

Хятадын бараанд ногдуулах АНУ-ын татварын хувь 145 болж нэмэгдэв
Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт өөрийн мэдэгдэлдээ бүх улс орнуудад ногдуулах татварын хэмжээг 10 хувь гэж зарлаж, хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулна хэмээсэн ч Хятадын хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй юм.
2025-04-11

АНУ, Орос дипломат харилцааг хэвийн болгох асуудлаар Истанбулд уулзав
Уулзалтын үеэр Америкийн тал Москва дахь Элчин сайдын яаманд орон нутгийн ажилтнуудыг ажиллуулахыг Оросын тал хориглосон асуудлыг хөндөн, энэ нь тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулахад гол бэрхшээл болж байгааг онцолсон байна.
2025-04-11

Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгдэв
АНУ-ын Нью-Йорк хотын Хадсон голд пүрэв гарагт болсон нисдэг тэрэгний ослын улмаас зургаан хүн амиа алдсан талаар тус хотын эрх баригчид мэдээллээ. Хотын дарга Эрик Адамс хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хохирогчдыг уснаас гаргаж авсан ч бүгд нас барсан байсан хэмээн мэдэгдэв.
2025-04-11
