x

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ

Аймаг, орон нутагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар “Зөвлөлдөх уулзалт” Баянхонгор аймагт боллоо.

Уулзалтыг нээж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан үг хэлж, аймгийн хүнсний салбарын үйл ажиллагааг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчидтэй санал солилцлоо.

Тус аймагт 24 хүнсний үйлдвэр, аж ахуй нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аймгийн дотоодоосоо хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна.

Орон нутгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байв.

Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн тариалалт, хүнсний ногоо, махны зоорийг кластераар хөгжүүлж, экспортод гаргахыг зорьж байна. Ингэхдээ ингэний хуурай сүү, сүүн чихэр зэргийг үйлдвэрлэх төслийг хийж, бэлэн болгожээ. Мөн 6000 м.кв орчим хүлэмжийн аж ахуйг барьж, тоног төхөөрөмж, 1000 м.кв дөрвөн улирлын зоорийг бүтээн байгуулсан байна.

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, “Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэр, аж ахуйг кластераар хөгжүүлэхийг зорьж, хэрэгцээтэй суурь баазыг бэлдсэн байна. Одоо бидэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах үлдэж байна. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд олгодог зээл өндөр үр дүнтэй байсан. Хөдөө, орон нутагт зээлийн хуваарилалт, хүртээмжийн асуудал сайнгүй байна. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатыг эхлүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдэд тэгш, хүртээмжтэй боломж олгох, мөн аймгууд дотоодын ногоо, жимс, мах махан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэж, эрүүл хүнсээр хангагдах шаардлага нэн тэргүүнд байна” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 38 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 46 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 51 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 54 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 55 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 57 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 58 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 34 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 38 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 41 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 42 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 2 цаг 46 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 2 цаг 51 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 2 цаг 53 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 2 цаг 55 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 2 цаг 56 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 41 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 4 цаг 53 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 4 цаг 54 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 4 цаг 57 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top