x

Монгол, Оросын хууль сахиулах байгууллагууд хил орчмын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан” 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болж өнгөрлөө. Хуралдаанд Монголын талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Оросын талаас Дотоод хэргийн дэд сайд Игорь Зубов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр хууль бус зэвсэг, галт хэрэгслийн эргэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөн, малын хулгай, мэдээллийн технологийг ашигласан гэмт хэрэг зэрэг асуудлуудыг голчлон хөндөн хэлэлцэв. Хоёр тал хил орчмын бүсийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны арга замыг тодорхойлсон юм.

Талууд цаашид мансууруулах бодис болон шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, мэдээлэл солилцох, хууль сахиулах салбарын мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд нисгэгчгүй төхөөрөмж, компьютерийн аюулгүй байдал, шүүхийн шинжилгээ зэрэг мэргэшсэн чиглэл багтаж байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хоёр талын холбогдох байгууллагууд хооронд шууд холбоотой албан хаагчийг томилох зэрэг санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон юм.

Хуралдаанд хоёр улсын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагын төлөөлөл, тухайлбал Монголын талаас Дорнод, Сэлэнгэ, Увс аймгуудын Цагдаагийн газрын албан тушаалтнууд, Оросын талаас Буриад, Тува, Алтай, Өвөрбайгалийн хязгаарын Дотоод хэргийн сайд нар оролцлоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.127)
    Mongol ulsiin hiliin haldashgui darhan baidal gej bna uu...umnud hiliihen chini nutgiin irgedee 100 km dotor oirtuulahgui bj gazar shoroo alt baylag uhsan hytaduud ni heden zuugaaraa gazar nuhend orgnoj baidag end tend uhaj delvelej baidag ni ymar uchirtai yum be???umnugovi aimgiin nomgon sumiin horgiin uuland heden zuun hytad ajilaj amidradag l gene hurmen sumiin tsagaan del ulziit uuliin boomtiin hytaduud tsaad taldaa bish hiliin naana ajil hiij bna hilchid ni haa baigaan be.. uuniig shalgah zogsooh tur turiin hynalt tsagdaa tagnuul bna uu...umnugovi aimgiin AN-han gej suuliin 5 jild alj bnashdee buh darga tuluulugch nar ni end tend tusul tender gazar avaal ard tumen ni 0.7 ga gazaraa 10 garui jil huutsulduud avch chadahgui baihad ajnai baterdene tuunii buunii nohoi seddorj hurliin darga baisan batchuluun choijliin jargalsaihan batjargal geel tursun ah duu hulgaichuud end tend tom tom gazar hashaalaad avtsan tuun deeree undur undur barilga barij hulgai deermiin munguu ugaaj bna uuniig yagaad shalgahgui baigaan...yagaad...
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 40 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 48 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 52 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 56 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 57 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 59 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 0 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 35 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 39 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 43 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 44 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 2 цаг 47 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 2 цаг 52 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 2 цаг 55 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 2 цаг 57 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 2 цаг 58 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 43 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 4 цаг 55 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 4 цаг 56 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 4 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top