x

Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана

Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь буцаахаар төлөвлөж байна. Энэ тухай Вашингтон Пост сонинд хуучин ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын ярьснаас эш татан бичжээ.  

Энэ төлөвлөгөө хэрэгжвээс АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа болох юм. Өмнө нь 2009-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн үед нэг жилийн дотор 400 мянга гаруй хууль бус цагаачдыг гаргаж байжээ.

Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, санхүүжилт ба хүн хүч дутагдалтай байгаагаас шалтгаалан Трампын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай. Мөн цагаачдын ихэнх нь шүүхэд хандах учраас асуудлыг шийдэхэд багагүй хугацаа орж сунжирна гэж Вашингтон Пост сонинд бичжээ.  

Эх сурвалжуудын ярьснаар, Цагаан ордны улс төрийн хэлтсийн дэд дарга Стивен Миллер Дотоодын аюулгүй байдлын яам болон холбооны бусад агентлагийн албан тушаалтнуудтай хамтран албадан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ.

Одоогийн байдлаар 1,4 сая хууль бус цагаачийг албадан гаргахаар эцэслэн шийдвэрлэсэн боловч тэднийг хүлээн авахаас улс орнууд татгалзсаар байгаа учраас цагаачид АНУ-д байсаар байна. Иймээс тухайн улсын иргэний харьяалалгүй цагаачдыг өөр бусад улсад хүлээлгэн өгөх асуудлаар Америкийн тал 30 улстай хэлэлцээ хийж байгаа ажээ.

 

 

Саяхнаас Трампын засаг захиргаа албадан гаргасан хүмүүсийн тоог сар бүр нийтэлдэг байснаа зогсоосон байна. Гэхдээ Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, он гарснаас хойш АНУ-аас 117 мянган хүнийг албадан гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 23 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 25 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 27 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 30 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 31 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 33 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 36 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 53 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 54 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 2 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 28 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 28 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 29 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 34 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 35 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 36 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 37 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 39 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top