x

Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силватай /2025.04.11/ уулзлаа.

Сайд С.Одонтуяа энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож буй онцгой жил гэдгийг дурдаад Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монголд ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх, тэр дундаа ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. 

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх онд зохион байгуулах бэлтгэл хангаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй байгаа аж. Уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж хэмээн талууд үзсэн байна.

Сайд С.Одонтуяа энэ сарын сүүлээр Парис хотноо болох “ChangeNOW” форумд оролцохоор төлөвлөж байгаагаа хэлсэн бол Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва сайд С.Одонтуяаг 6 дугаар сард болох НҮБ-ын Далайн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 55 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 1 цаг 3 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 1 цаг 8 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 1 цаг 11 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 1 цаг 12 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 14 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 15 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 51 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 55 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 58 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 59 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 3 цаг 3 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 3 цаг 8 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 3 цаг 10 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 3 цаг 12 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 3 цаг 13 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 58 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 5 цаг 10 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 5 цаг 11 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 5 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top