x

Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хангайн бүсийн зөвлөгөөн өнөөдөр Өвөрхангай аймагт боллоо.  

Зөвлөгөөнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй яамны төлөөллүүд, Архангай, Баянхонгор аймгийн соёлын салбарын удирдлага, албан хаагчид оролцож, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зөвлөлдсөн байна.

“Өвөрхангай аймаг нь соёлын өв, дурсгалт газрууд дээрээ түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, малчин өрх, хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх боломж нөөц ихтэй” гэдгийг Ч.Номин сайд онцолжээ.

Гэвч Хархорин, Хайрхандулаан, Хужирт, Өлзийт зэрэг улсын чанартай авто зам дагуу нутаг дэвсгэрт үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн ч газар олголтын явц удаашралтай байгааг хэлж байв. Цаашид аялал жуулчлалыг аймаг дангаараа бус бүсийн хэмжээнд хөгжүүлэх нь чухал байгааг зөвлөгөөнөөр онцолж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг холбосон аялал жуулчлалын алтан гурвалжин маршрутыг бий болгох санал гарсан юм.

Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна. Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний салбаруудын бүтцийг авч үзвэл 16.7 хувь нь үйлдвэрлэл, 30.3 хувь нь үйлчилгээ, 51.8 хувь нь хөдөө аж ахуй, 1.2 хувь нь уул уурхайгаас бүрддэг.

Бүсийн эдийн засагт уул уурхайн салбар бага хувь эзэлж байгаа нь түүх, соёлын нөөцөд тулгуурласан аялал жуулчлал, тэр дундаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцлон танилцууллаа.

Монгол улсын нийт хүн амын 29 хувь нь 15-34 насны залуус ба хангайн бүсийн 294863 иргэний 29.9 хувь нь залуучууд юм. Тиймээс залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулж авч явна гэдгийг Ч.Номин сайд хэлж байна. Энэ хүрээнд 2026 оныг "Боловсролын жил" болгон зарлах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 53 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 1 цаг 0 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 1 цаг 5 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 1 цаг 8 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 1 цаг 9 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 11 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 1 цаг 13 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 2 цаг 48 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 2 цаг 52 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 2 цаг 55 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 2 цаг 56 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 3 цаг 0 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 3 цаг 5 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 3 цаг 7 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 3 цаг 10 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 3 цаг 11 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 4 цаг 55 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 5 цаг 7 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 5 цаг 9 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 5 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top