x

Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ

Монгол Улсын XII Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд зургаан заан манлайлан зодоглосон бөгөөд улсын заан М.Лхагвагэрэл аваргалж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл энэ улирлын хоёр дахь түрүүгээ хүртэж байгаа нь бөгөөд тэрбээр нийт хоёр түрүү, хоёр үзүүр, хоёр их шөвөгт шалгарсан амжилттайгаар улирлаа үргэлжлүүлж байна. Харин түүний нутгийн дүү, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Чимэдвандан бөхийн өргөөнд хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо нар шалгарсан бол наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадамгарав, заан Д.Батбаяр нар багтлаа.

Түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн нь 5 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Ингэснээр Дорнод аймаг энэ улиралд өндөр шагналын сантай, өргөн бүрэлдэхүүнтэй гурван барилдаан амжилттай зохион байгуулжээ.

Мөн энэ сарын 19-ний 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 6 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 19 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 30 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top