x

“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ

Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн энэ өдрүүдэд олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь нүүдэлчдийн язгуур соёлын нэгэн өв болох аман хэл хуур хөгжмийг олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархан хөгжиж, тухайн орны байгаль, цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншилтай уялдан хөгжсөн байдаг. Үзэсгэлэнд Монгол, Австри, Франц, Япон, Хятад, Оросын Якут, Тува, Польш, Унгар зэрэг 20 гаруй угсаатны 90 орчим аман хэл хуур дэглэгдэн тавигджээ.

Тухайлбал:

  • Хүннүгийн үеийн ясан хуурын хуулбар загвар

  • Эртний баатруудын хэрэглэж байсан “Нуман хуур”

  • Бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур

  • Буган чулуунд сийлэгдсэн “Хулсан хуур”

  • Торгоны замаар нэвтэрсэн хулсан хуурын түүх

  • Якут мастеруудын тухайн хүний хоолойнд тохируулан урласан хуур

Монголын Үндэсний музейн тайлбарлагч М.Мөнхнайрамдал “Эртний хуур хөгжмийн хөгжлийг үзүүлсэн эдгээр дурсгалууд нь зөвхөн хөгжим төдийгүй соёлын мэдээллийг дамжуулах, дохио өгөх хэрэгсэл байжээ. Нум сумыг ашиглан дуу авиа гаргаж байсан нь хожим хөгжмийн зэмсэг болон хөгжсөн. Харин хулсан хуур нь буган чулуунд сийлэгдэн үлдсэн бөгөөд Д.Сүхбаатар жанжин Богдод илгээх бичгийг ташуур дотор нуусан нь энэ хэлбэрийн хуурт нөлөөлсөн байх магадлалтай” хэмээн тайлбарлалаа.

“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн нь Монголчуудын соёл, урлагийн гүн гүнзгий түүхэн өвийг дэлгэн харуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ сарын 18-ныг дуустал олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 39 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 45 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 46 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 52 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 3 цаг 0 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 3 цаг 3 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 42 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 27 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 41 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 56 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 5 цаг 1 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 5 цаг 9 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 29 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top