x

АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо болж буй Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын “Глобал үйл ажиллагааны сүлжээ” (GlobE Network)-ний VII Бүгд хуралд оролцож байна.

Энэ удаагийн Бүгд хурлаар Сүлжээний үйл ажиллагааны шинэчлэл, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, шинээр нэр дэвшсэн ажиглагч байгууллагуудын статусыг баталгаажуулах, “GlobE Network” сүлжээний Шинжээчдийн хүрээлэн болон “GlobE Compass”-ын үзэл баримтлалыг танилцуулах, “Үндэстэн дамнасан авлигын хэргүүдэд албан бус хамтын ажиллагааны практикийн эмхэтгэл”-ийн хоёр дахь хэвлэлийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Бүгд хурлын хүрээнд “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох жишиг хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь тус сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллага хооронд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийн мэдээллийг шуурхай, шууд, аюулгүй солилцох, дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болох юм. Мөн ИБУИНВУ-д төвтэй Олон улсын авлигатай тэмцэх ажиллагааны төв (IACCC)-ийн дарга Даниэл Мурфи болон албаны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож ярилцлаа.

“GlobE Network” нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр улс орнуудын хууль сахиулах байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны ивээл дор 2021 онд байгуулагдсан олон улсын сүлжээ байгууллага юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “GlobE Network”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах ажиллагааны арга туршлагаас суралцах, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 2 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо 8 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ 15 мин Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 20 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 мин Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцална 49 мин АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна 53 мин Аюулгүй байдлыг хангаж, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна 57 мин МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг... 1 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороотой 2 цаг 2 мин "Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 14 цаг 51 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 14 цаг 56 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 15 цаг 1 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 15 цаг 9 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 15 цаг 13 мин СОР17: Нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв 15 цаг 33 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 16 цаг 5 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 16 цаг 40 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 17 цаг 19 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 20 цаг 33 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top