x

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ны Түншлэл хариуцсан захирал Хун Кимтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.

Манай улс сүүлийн жилүүдэд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар том, дунд чадлын сэргээгдэх эрчим хүч болон нүүрсээр ажиллах эх үүсвэрүүд ашиглалтад оруулж буй. Тэдгээрээс үйлдвэрлэсэн эрчим хүчээр Улаанбаатар хот орчмын хэрэглэгчдийг хангахад одоогийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй тул өндөр хүчдэлийн (500 кВ) ЦДАШ-ын дэд бүтцийг шинээр байгуулах төслийн саналыг дээрх банканд өнгөрсөн жил тавьсан юм. Уг төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцлоо.

БНХАУ-ын Бээжинд төвтэй, 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус банк нь Ази болон бусад бүс нутгийн тогтвортой дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэх зорилготой олон талт хөгжлийн банк юм. Өдгөө 111 гишүүн, 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмждэг байна. Эрчим хүчний салбарт эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилт, үр ашиг, сэргээгдэх эх үүсвэр, бүс нутгийн эрчим хүчний холболт, мөн хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийг түлхүү дэмждэг аж. Тус банк уур амьсгалын санхүүжилтийг стратегийн гол чиглэлээ болгож, 2030 он хүртэл жил бүр санхүүжилтийнхээ 50-иас дээш хувийг уур амьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтад зориулах, уур амьсгалын нийт санхүүжилтийг 50 тэрбум ам.доллароос давуулах зорилт тавьжээ гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 1 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 29 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 42 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 20 цаг 49 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 20 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 41 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 цаг 46 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 2 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 22 цаг 17 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 30 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top