x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийлж, 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурссан байна. Мөн байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэжээ.

Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны долоодугаар сарын 09-11-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцжээ.

2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:

Улс төр, аюулгүй байдал,

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,

Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,

Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,

Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 53 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 58 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 1 цаг 4 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 1 цаг 10 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 1 цаг 14 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 1 цаг 24 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 1 цаг 35 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 2 цаг 20 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 20 цаг 1 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 20 цаг 21 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 20 цаг 26 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 21 цаг 16 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 21 цаг 18 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 21 цаг 30 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 цаг 32 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 23 цаг 41 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа Өчигдөр 12 цаг 51 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров Өчигдөр 12 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Өчигдөр 12 цаг 36 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top